Мессигийн бэлэг хүүгийн амьдралыг баллажээ


2016 онд Муртаза Ахмади гэдэг афган жаал хөлбөмбөгийн од, Аргентины Лионел Месситэйуулзсанаар дэлхий даяар танил болоод авсан. Дийлэнх нь энэ түүхийг мартсан тул эргэн сануулахад илүүдэхгүй байх. 

 Афган хүү ердөө таван настай байхдаа олон улсад нэр алдартай болсон. Дэлгүүрийн гялгар уутан дээр Мессигийн нэрийг 10 дугаарын хамт бичиж зүүсэн Муртаза хүүгийн зургийг ах нь “Facebook” дээр байршуулснаар хүн бүр лайк дарах болсон. Удалгүй алдарт Месси хүүгийн зургийг олж хараад түүнтэй Катарын нийслэл Дохад болсон “Барселона” ба “Аль-Ахли” хоорондын нөхөрсөг тоглолтын дараа хүүтэй уулзсан.

Дэлхийн спортын супер од, Афганы ядуу хүү хоёрын уулзалтыг дэлхий даяар сонирхож байсан ч олон нийтийн сүлжээнд ямар ч мэдээлэл гялс хийгээд мартагддаг жамаар удалгүй мартагдсан. Харин Британийн “Bleacher Report” сониныхон энэ хоёрдугаар сарын 2-нд Муртаза хүүтэй уулзаж, нийгмийн сүлжээнд од болсноос хойш амьдрал нь яаж өөрчлөгдсөнийг сонирхож. Тэгтэл...

 Муртаза хүүгийн гэр бүл нь “Барселона” багийн ахлагч Месси түмний нүдэн дээр хүүг тэвэрч хүндлэл үзүүлсэнд хязгааргүй их баярлаж байсан. Гэвч төд удалгүй яг энэ тохиолдлоос болж гэр бүлийнх нь амьдрал, ялангуяа хүүгийн амьдрал там болж хувирна гэж төсөөлөөгүй байжээ. Месси зүгээр л уулзаад өнгөрсөн бол бүх зүйл сайхан болох байсан ч гай болж хүүд бэлэн явуулснаар бүгдийг баллаж хаясан тухай Муртазагийн ах сонынхонд ярьжээ. 

 Учир нь, Мессигийн хүүд бэлэг ирүүллээ гэхээр нь хөөрхий ар гэр нь, тэдний хөршүүд ч мөнгө явуулжээ гэж бодсон байна. Саятан одоос дараагийн удаад хүүд өөрийнх нь нэртэй цамц худалдаж авч өгөөрэй гэж хэдэн доллар явуулсан байх гэтэл тийм зүйл байсангүй. Бэлгийн хайрцаг дотор хөлбөмбөгийн бөмбөг бас Аргентины шигшээ багийн цамц хоёр л байж. Ингээд өнгөрч болох байтал бэлэг ирсэн гэдгийг бүгд мэдэж байсан тул улам даамжирчээ. 

 Таних танихгүй бүгд л Муртазагийн гэр бүлийг саятан Мессигээс илгээмжээр асар их мөнгө авсан тухай цуурах болжээ. Янз бүрийн хүмүүс мөнгө зээлэхийг гуйж эхэлсэн бол нутгийн эрүүгийн хэрэгтнүүд хувь нэхэн заналхийлж, зарим нь хүүг хулгайлахаар айлгах болжээ. Ийм нөхцөлд хүүгийн аав нь улс төрийн орогнол хайн барууны орнуудын ЭСЯ-д хандсан ч бүгд татгалзсан байна.  Хүүгийн эцэг энэ талаар ярихдаа “Бид Мессийг Роналдушиг байна гэж бодож байсан. Тэгээд Мессигийн хүүгийн төлөө жаахан ч гэсэн юм хийгээсэй гэж Доха хүртэл явсан ч тэр Муртазагийн төлөө юу ч хийгээгүй” гэж гомдолложээ.

 Ингээд заналхийлэл сүрдүүлэгтэй тулгарсан Муртаза хүү сургуульд явахаа байсан төдийгүй гэрээсээ ч гарч чадахгүй болжээ. Гэрийнхэн нь аргаа бараад хүүг хэн ч танихгүй Кабул руу, авга ахынх руу явуулсан ч нийслэлд цуврал алан хядах ажиллагаа болсны дараа арга буюу нутагтаа харьж иржээ. Муртаза хүү энэ талаар ярихдаа “Тэнд байнга л юм дэлбэрч байдаг. Надад тоглох газар байхгүй, найз нар байхгүй” гэжээ. Гэхдээ хүү хөлбөмбөгт, Мессид үнэнч хэвээр гэдгээ нотолж “Би Мессийгбиширдэг болохоор ахиад хөлбөмбөгийн цамцаа өмсөнө” гээд юунд ч харамсахгүй байгаа тухайгаа сэтгүүлчид ярьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 34 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 22 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 23 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр