Талибууд шатдаг хийн хоолойг хамгаална гэж мэдэгджээ

Н.Мижидмаа
2021/02/08

Афганистаны Талибан хөдөлгөөн АНУ-тай улсад нь байрлах цэргийн тоог цөөлөх тухай тохиролцоонд хүрснээс хойш олон улсын идэвхээ эрс нэмэгдүүлж, хил залгаа улс орнуудынхаа Гадаад харилцааны яамны албан тушаалтнуудтай уулзан, олон улсын шинжтэй мэдэгдэл хийж, амлалт өгч эхэлжээ. Тухайлбал, Талибан хөдөлгөөний оффисын тэргүүн Молла Абдул ГаниБарадарын удирдсан төлөөлөгчид нэгдүгээр сарын зургаанд Туркмен улсад айлчлан энэ улсын Гадаад хэргийн сайд Рашид Мередовтай уулзсан байна. 

 Туркмений тал нь шатдаг хий дамжуулах ТАПЭ /Туркмен-Афганистан-Пакистан-Энэтхэг/ хоолой, өндөр хүчдэл ба шилэн кабелийн  ТАП /Туркменистан-Афганистан-Пакистан/  шугам, Туркмен ба Афганистаны хооронд тавигдах төмөр замын төслийн тухай дурдсан байна. Хариуд нь Талибан хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Исламын Эмирт Афганистан улсын хувьд бид манай улсын нутгаар дайрах ТАПЭ болон бусад бүх дэд бүтцийн төслийг бүрэн дэмжиж, аюулгүй байдлыг батлан даана гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

 Энд яригдаад байгаа ТАПЭ хий дамжуулах хоолойн урт нь 1735 км байхаар төлөвлөгдсөн. Үүнээс 200 км нь Туркмений нутгаар, 735 км нь Афганистаны нутгаар, 800 км нь Пакистаны нутгаар тус тус дайрах юм. Хий дамжуулах хоолой нь Афганы Герат ба Канадагархотуудаар дайран гараад Пакистан ба Энэтхэгийн хил дээрх Фазилка сууринд хүрч дуусах ёстой. Энэ хоолойг Туркмендээ хамгийн томд тооцогдох “Галкыныш” ордоос олборлосон хийгээр хангах юм байна. Холбогдох гурван талт гэрээг Туркмений “Туркменгаз”, Пакистаны “Inter State Gas Systems”, Энэтхэгийн “GAIL” компаниуд 30 жилийн гэрээг байгуулсан. 

 Бэлэн байдлын хувьд Туркменистан нь өөрийн нутгаар дайрах 200 км дээр хоолойг татаад бэлдсэн, Энэтхэг нь шатдаг хийг хүлээж авах дэд бүтцээ байгуулаад Пакистаны нутгаар тавигдаж дуусахыг нь хүлээж байгаа. Төслийн нийт өртөг 10 тэрбум доллар бөгөөд хоолой ашиглалтад орсны дараагаар Афганистаны Засгийн газар нь хоолойг дамжуулсны төлөө жил болгон олон арван сая долларыг цэвэр ашиг авч дээр нь хоолойн ашиглалтад цөөнгүй тооны ажлын байр бий болгох нь иргэний дайны хөлд нэрвэгдсэн улсад багагүй дэм болох ёстой гэж үзэж байгаа. 

 Харин Афганистаны одоогийн Засгийн газрын тухайд гэвэл АНУ-ыг цэргийнхээ дийлэнхийг гаргаж дуусмагц газар нутгийн болон хүн амын дийлэнхийн дэмжлэгийг авдаг “Талибан” хөдөлгөөн ядах зүйлгүйгээр бүх эрх мэдлийг гартаа авч, энэ Засгийн газрыг түлхэн унагана гэдэгт олон тооны шинжээчид санал нийлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 32 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 22 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 23 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр