Жо байден цар тахлын улмаас ажлаа алдсан хүнтэй утсаар ярив

Н.Мижидмаа
2021/02/08

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь цар тахлын улмаас ажлаа алдсан Калифорни мужийн Мишель гэгч эмэгтэйтэй утсаар ярьж, эдийн засгийг сэргээхээр авах гэж байгаа арга хэмжээгээ тайлбарлаж өгсөн байна. Энэ тухай видео бичлэгийг Ерөнхийлөгч Байдены “Twitter”-т байршуулжээ. Мишель нь өөрийн хүнд байдлын талаар Ерөнхийлөгчид захидал бичсэн байжээ.

 

Байден нь Мишельтэй ярилцах үеэр жижиг бизнесийг дахин нээгдэхэд нь туслах яаралтай тусламж үзүүлэх төлөвлөгөө батлах гэж байгаагаа тайлбарлаж ярьсан байна. Мөн ойрын 100 хоногийн дотор 100 сая хүнийнвакцинжуулах гэж байгаагаа ярьжээ.

 

Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар Байден нь цаашдаа энэ мэтээр иргэдтэй тогтмол холбогдон ярьж, авч хэрэгжүүлж байгаа алхмуудынхаа талаар тайлбарлаж байх аж.

 

Байдены эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 1,9 их наяд доллар зарцуулахаас 400 саяыг нь цар тахалтай тэмцэхэд зориулна. Ойролцоогоор 1 их наяд долларыг хүн амд тусламж үзүүлэхэд зориулаад үлдсэнийг нь эдийн засгийг сэргээхэд чиглүүлэх юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 32 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 22 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 23 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр