Талийгаач Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Содмонгол ШТС-аас 6000 төгрөгөөр 4 литр бензин авчээ


Өчигдөр төв талбайд 34 настай иргэн Э өөрийгөө шатааж, харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содмонголын колонкоос 6000 төгрөгөөр 4 литр бензин авсан гэх мэдээлэл байна. 

Талийгаач нь таван литрийн цэвэр усны саванд бензин хийсэн байсан нь тухайн үеийн мэдээллийн үеэр бичигдэн үлдсэн байдаг. ШТС-уудыг аюулгүй байдлын үүднээс зориулалтын бус  саванд бензин хийж худалдан борлуулахыг хориглодог. Гэтэл  Сүхбаатар дүүргийн 12-р хороонд байх Содмонгол ШТС талийгаачид таван литрийн цэвэр усны саванд бензин хийж өгч, хариуцлагагүй үйлдэл гаргасан байж болзошгүй байна.

Мөн ШТС-ууд зориулалтын бус саванд бензин худалдан борлуулж буй эсэхийг ч шалгадаггүй, нүдэн балай, чихэн дүлий суух Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хариуцлагагүй үйлдэл ч үүнд хамаатай.

Төр, хувийн байгууллагын дээрх хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж 34 настай эрэгтэй өөрийгөө шатаах бензинтэй болж, улмаар амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 31 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20