Өмнөд Солонгосын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэлтийн үндэсний агентлагийн захирал Жон Ун Кёөн нь Өмнөд Солонгосын удирдлагууд Оросын “Спутник V” вакциныг худалдан авч, ашиглах асуудлыг хэлэлцэж байгаа тухай албан ёсоор мэдэгдсэнийг “JoongAng Ilbo” уламжилжээ.
“Pfizer” компани нь Өмнөд Солонгост вакцин нийлүүлэх хугацааг зөрчин хойшлуулж, вакцинжуулах хөтөлбөрийг бүтэлгүйтүүлсэн тул ийнхүү Оросын вакциныг сонгохоос өөр аргагүй байдалд орсон гэж тайлбарласан байна. Одоо “Pfizer” компанийг вакцинжуулах хөтөлбөрөөс хассан бол Оростой хамтран “Спутник V” вакциныг өөрийн нутагт үйлдвэрлээд эхэлсэн тул тарьж эхлэх хугацаа ба тоо хэмжээтэй холбоотой асуудал гарахгүй гэж найдаж байгаа аж.
Өмнөд Солонгос нь Оросын вакцинаас гадна “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхээр болсон. Өмнөд Солонгост энэ вакцины үйлдвэрлэлийг өөрийн нутаг дээр “AstraZeneca” компанитай хамтран явуулж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна