Өнөөдөр /2021.02.10/ Баянхошууны Жанцангийн уулзварт 10 гаруй автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарсан билээ.
Тухайн осолд хоёр том оврын ачааны автомашин, 11 жижиг тэрэг өртжээ. Уг осолд хүний амь эрсдээгүй бөгөөд гурван иргэн гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн байна. Тодруулбал, хоёр жолооч нэг зорчигч уг осолд харамсалтайгаар гэмтсэн байна. Ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна