Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ


Эх сайхан орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа туурга тусгаар Монгол Улсын ард иргэд, азай буурлууд, хилийн чанадад ажиллаж амьдагч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ,

Эв санаа нэгт Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид эрхэм журмын нөхөд өө, Та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жил Монгол Ардын Намын хувьд Монгол төрийн шат шатны сонгуулиудад иргэд сонгогчид та бүхнийхээ өргөн итгэлийг хүлээн үнэмлэхгүй ялалт байгуулсан амжилт дүүрэн жил байлаа. Үүний зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан коронавираст (Ковид-19) цар тахал Монголчуудыг төдийгүй хүн төрлөхтнийг нөмөрч, улс орнууд хил хязгаараа хаасан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан, иргэдийн аж амьдралын хэвийн байдал алдагдсан хүндхэн жил болон өнгөрч байна. Хэдийгээр ийм амаргүй байдал үүссэн ч манай намын эмхлэн байгуулсан Засгийн газар нийт ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр аюулт цар тахлыг дотооддоо тархаалгүй 10 сар хамгаалж, өнөөдөр дотоодод тархсан халдварыг хумьж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Гарч буй төмөр үхэр жил Монголчууд нийтээрээ аюулт цар тахлыг ялан дийлж, хүн ардаа дархлаажуулан, эдийн засгаа сэргээн хөгжүүлсэн, нийгэмд шударга ёс тогтоож, төрийн албаны сахилга хуриуцлагыг бэхжүүлсэн, улс орныхоо хөгжил дэвшилд ахиц дэвшил авчрах томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн амжилт бүтээлийн жил байна гэдэгт итгэл төгс байна. Мөн эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох чин хүсэл зорилгоор нэгдсэн эрэлхэг монгол эх орончдын байгуулсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой гарч буй төмөр үхэр жилд тохиож байна. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Нам эрх баригч улс төрийн хүчний хувьд алдаа оноо, амжилт бүтээлдээ дүгнэлт хийж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн зорилго зорилтыг хэлэцэхээр намынхаа ХХХ Их хурлыг хуралдуулахаар зарлаад байна. Монгол ахан дүүс, азай буурлууд та бүхэндээ эрүүл энх, элбэг сайхан байж, улс орон маань цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе. Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.   МОНГОЛ АРДЫН НАМЫН  ДАРГА У.ХҮРЭЛСҮХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20