Хятадын удирдлага “BBC World News”-ыг хаасныг АНУ шүүмжлэв

Н.Мижидмаа
2021/02/12

Бээжингээс Британийн “BBC World News” сувгийг Хятадын нутагт цацахыг хориглосныг АНУ-ын Засгийн газар шүүмжилж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс “Бид “BBC World News” хаах тухай БНХАУ-ын шийдвэрийг эрс шийдэмгий шүүмжилж байна” гэж мэдэгджээ. Улмаар “Дэлхийн хамгийн өндөр хяналттай, хатуу хориг цээртэй бөгөөд хамгийн чөлөөт бус мэдээллийн орон зайн нэгийг БНХАУ дэмжиж байна. БНХАУ нь Хятад дах мэдээний байгууллага болон интернэт платформын эрх чөлөөг хязгаарлахын хэрээр Бээжин дэх удирдлагууд нь хилийн чанадад хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй бөгөөд эрх чөлөөтэй ажиллах нөхцөлийг хуурамч мэдээлэл тараах зорилгоор ашиглаж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Бид БНХАУ болон ард иргэдээ авторитар байдлаар хянаж цагддаг бусад улс орнуудад хандан интернэт ашиглах эрх чөлөөг олгохыг уриалж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрх чөлөөтэй байх нь иргэд хоорондоо болон удирдагч нартайгаа үзэл бодлоо хуваалцаж байх гол түлхүүр, чухал эрх нь байдаг” гэсэн байна. 

БНХАУ-ын Үндэсний радио, телевизийн удирдах газраас “BBC World News” сувгийг үнэн бодит байдалд ба байр сууриа бусдад үл тулгах гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзээд дараа жил Хятадын нутагт эфирт гарах хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан. Үүнээс өмнөхөн Хятадын ГХЯ нь “BBC” сувгийг үнэнд үл нийцэх мэдээл тарааж, цар тахлыг улстөржүүлсэн гэж мэдэгдээд олны өмнө уучлал гуйхыг шаардаад байсан юм. “ВВС” нь нэгдүгээр сарын сүүлээр цацсан сурвалжилгаараа Хятадын удирдлагыг корона вирус өргөн тархаад байхад хяналттаа авсан гэж худал мэдээлсэн гэж зэмлэсэн. 

Ингээд зогсохгүй Британийн хэвлэл мэдээллийн салбарын зохицуулагч “Ofcom” нь англи хэл дээр цацагддаг Хятадын “CGTN” сувгийн Британийн нутагт гаргах лицензийг хурааж аваад байсан юм. “CGTN” сувгийн лицензийг эзэмшдэг “Star China Media Limited” компани нь сувгийнхаа редакцын бодлогыг хянадаггүй гэсэн үндэслэлээр лицензийг нь хурааж авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 9 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 10 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 16 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 50 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр