2021/03/05
USD 2,811

Танилц: Энэ сарын 16-наас эхлэн нээгдэх томоохон зах, хүнсний худалдааны төвүүд

Н.Мичидмаа
2021/02/15

Нийслэлийн хэмжээнд энэ 16-наас эхлэн томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээн ажиллуулахаар боллоо.

Тус салбарын нийт ажиллагсдын 15% нь ажиллах бөгөөд холбогдох хуваарийн дагуу тухайлсан байршлуудад шинжилгээнд хамрагдсанаар ажиллана. Хүнсний дэлгүүр, супермаркетууд бараа татан авалтаа хийх юм.

Тухайлбал,16-нд 24 худалдааны төв, 17-нд 10, 18-нд тав, 19-нд хоёр, 20-нд дөрөв, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.