Коронавирус үүссэн хувилбарыг танилцуулжээ

Н.Мижидмаа
2021/02/15

ДЭМБ-аас Хятадын Ухань хотод томилогдон ажилласан олон улсын мэргэжилтнүүдийн бүлгийн гишүүн ПитерДасзак нь шинэ корона вирус үүссэн байх хамгийн магадлалтай хувилбарыг танилцуулжээ.

 Түүний ярьж байгаагаар шинэ корона вирус нь анхандаа Хятадын өмнөд хэсэгт дараа нь сарьсан багваахайгаар зөөвөрлөгдөн Зүүн Өмнөд Азиар тархсан. Ийм хувилбар бодит байх магадлал хамгийн их тул илүү нарийн судлах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Түүнчлэн сарьсан багваахай нь илбэнх үржүүлдэг байсан зэрлэг амьтадын фермүүдэд халдвараа тараасан. Улмаар тэнд ажилладаг хүмүүс эхлээд халдвар авч дараа нь зэрлэг амьтад зардаг Ухань хотын зах руу халдвар дамжин дэлхий даяар тархаж эхэлсэн гэж үзэж байгаа аж. 

 Гэхдээ Ухань хотод ирсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд корона вирусээр өвдсөн анхны өвчтөнүүдийн хувийн мэдээллийг судалж чадаагүй гэдгийг онцолсон байна. Учир нь, Хятадын хуулиар ийм мэдээллийг ашиглахыг хориглодог гээд тэдэнд өгөөгүйг дээр корона вирусээр анх өвдөөд эдгэрсэн олон хүн ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй уулзахаас татгалзсан гэжээ. 

 Хоёрдугаар сарын 14-ний байдлаар дэлхий дээр коронавирусийн халдвар авсан 109 сая тохиолдол бүртгэгдээд байна. Энэ хугацаанд 61 сая хүн эдгэрсэн бол 2,4 сая хүн өвчний улмаас нас баржээ.

 

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 11 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 12 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 18 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 52 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр