Япон улс өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг Сэнкакүарлуудыг тойрсон усан хилийг БНХАУ-ын тэнгисийн цагдаагийн эргүүлийн усан онгоцнууд хоёр дах өдрөө дараалан зөрчиж байгаа тухай “NHK” мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар Хятадын эргүүлийн хоёр усан онгоц Японы мэдлийн усанд түр зогссон хэвээр байгаа тул хоёр нь өнөө өглөө хил зөрчин орж иржээ. Эдгээр усан онгоцнуудыг нэг нь их буугаар зэвсэглэсэн байна. Энэхүү хилийн усанд Японы загас агнуурын усан онгоцнууд ажиллаж байсан бөгөөд хятадын онгоцнууд тэдэнд ойртох оролдлого хийсэн гэж байна. Иймп Японы эргийн харуулаас Сэнкакү рүү өөрийн завинуудаа явуулж, тэдгээрээс чанга яригчаар Хятадын усан онгоцнуудыг Японы хилийг орхин гарахыг уриалж байгаа тухай мэдээлжээ.
Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобо Като нь үүссэн нөхцөл байдалтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Хятадын усан онгоцнуудын олон өдрийн турш хийж байгаа үйлдлийг бид байж боломгүй гэж үзэж бйана. Түүнчлэн Үүний бид олон улсын дүрэм журмыг зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор бид Хятадын талд эсэргүүцэл мэдэгдэж, эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардсан” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна