Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Дөрөвдүгээр сарын нислэгийг гуравдугаар сард танилцуулна. Хоёрдугаар сарын 19-нд БНСУ руу иргэдээ татан авах нислэг үйлдэнэ. Хоёрдугаар сарын 27-нд МУ-ын жудо, хөлбөмбөгийн тамирчдыг гадаад улс руу тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл сургуулилт хийх боломжийг олгох үүднээс "Хүннү Эйр" компанийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгээр буцахдаа буюу Казакстан улсын Алмати хотоос 85 орчим иргэнээ эх орондоо ирүүлэх боломж бүрдсэн. Хоёрдугаар сарын 24-нд Турк улсын Истанбул хот руу нислэг үйлдэж иргэдээ татна. Хоёрдугаар сарын 26-нд БНСУ руу нислэг үйлдэж мөн иргэдээ татна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна