АНУ-д коронавирусээр нас барсан хүний тоо гурван дайны хохирлоос илүү гарчээ

Н.Мижидмаа
2021/02/22

Жон Хопкинсын их сургуулийн гаргасан мэдээгээр АНУ-д корона вирусийн улмаас 498,8 мянган хүн нас бараад байгаа аж. Энэ бол АНУ-аас Дэлхийн нэг ба хоёрдугаар дайн, Вьетнамын дайнд алдсан нийт хохирлоос давж гарсан тоо гэдгийг “The New York Times” сонин онцолжээ.

 АНУ-ын Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яамнаас гаргасан мэдээгээр бол Дэлхийн нэгдүгээр дайны үеэр 53,4 мянган америк цэргийн албан хаагч амиа алдсан, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 291,5 мянган хүн амиа алдсан, Вьетнамын дайнаар 47,4 мянган цэргийн албан хаагч амиа алдсан байдаг аж.

 Түүнчлэн АНУ нь корона вирусийн бүртгэгдсэн тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлээд байна. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д 28,1 сая тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Жон Хопкинсын их сургуулийн мэдээлэл харуулж байна. Хоногийн хамгийн олон халдвар авсан тохиолдол нэгдүгээр сарын 2-нд бүртгэгдэхэд бараг 300 мянган хүнд COVID-19 оношлогдсон. 

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлах байршлууд 9 минутын өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 23 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 24 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 30 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 1 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 16 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр