ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Эрэлийн Б.Эрдэнэбат Хөгжлийн Банк, Хаан банк, Хас банкинд нийлээд 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй

М.Төгөлдөр
2022/01/31

Залилан, мөнгө угаасан гэх үйлдлүүдэд буруутгагдаг Эрэлийн Д.Эрдэнэбатын луйвар Хөгжлийн банкийг тойрсонгүй. Бадарчийн Эрдэнэбат, түүний эхнэр Даваахүүгийн Сэргэлэн нар Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг танилцуулъя.

Зээлийн дугаар

 

Зээлийн дүн

Хугацаа

1

З-БҮК-ХО 2013-143 дугаартай Зээлийн гэрээ

14.0 сая ам.доллар

2013 оны 08 сарын 16-ны өдөр

2

З-БҮК-ХО 2014-49 дугаартай Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ

13.1 сая евро

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

3

З-БҮК-ХО 2015-82 дугаартай Зээлийн гэрээ

9.0 сая ам.доллар

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

 

Зээлийн барьцаанд төслийн үр дүнд ирээдүйд бий болох хөрөнгө, дансны авлага, борлуулалтын орлого, Хөгжлийн банкин дахь данснууд дах мөнгөн хөрөнгө, Эрэл ХХК-ийн Төрийн банк дах төгрөгийн 106000026462, 106000026470 тоот дансыг барьцаалжээ. Ёстой нэг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хэлдэг “Би арилжааны банкны захирал байсан бол олгохооргүй зээл, барьцаа хөрөнгүүд байсан” гэдэг л болж байна. 100 сая төгрөгийн байр авчихаад түүнийгээ 30 жил барьцаалж өрөө төлдөг иргэдэд Эрэлийн Эрдэнэбатын Хөгжлийн банкинд тавьсан барьцаа юу болж сонсогдох нь ойлгомжтой. “ҮЛГЭР”-т хүүхдүүд л итгэдэг байтал Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат ч итгээд, Эрэлийн Б.Эрдэнэбатаас ирээдүйд бий болох хөрөнгийг нь хүлээгээд сууж байжээ.

Өнөөдөр Эрэлийн Эрдэнэбатын Хөгжлийн банкинд төлөх өрийн хэмжээ 163.1 тэрбум. Хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй.

Цагтаа Номин холдинг ХХК-ийн Ш.Баярсайханы толгойг эргүүлж, хөрөнгийн маргаан үүсгэж явсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж байсан түүхтэй. Д.Эрдэнэбатыг Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэж үзэж 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шүүхээс шийдвэрлэж байсан юм. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Яаж ийгээд өрөө төлөхгүй, яаж ийгээд ялаас мултарчихдаг Д.Эрдэнэбатын луйвар ингээд зогсохгүй. Тэрээр “Хаан банк, Хас банк, Хөгжлийн банкинд нийлээд 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй” болохыг Ариг банкин дахь Хадгаламж эзэмшигчдийн холбооныхон зарлаж байсан удаатай.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20