Байден Оросыг Украйн руу дайрах огноог зарлажээ

М.Төгөлдөр
2022/02/12

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ыг энэ сарын 16-нд Украйн руу дайрах гэж байгаа тухай холбоотнууддаа мэдэгдсэнийг “Politico” сонинд эх сурвалж нь мэдээлсэн байна. Байден нь Европын холбоо, НАТО, Канад, Франц, Герман, Итали, Их Британи, Польш, Румыны өндөр албан тушаалтнууд оролцсон онлайн хэлэлцээний үеэр энэхүү мэдээллийг хүргэжээ. “Politico” сонины тайлбарлаж байгаагаар Байден нь тагнуулын албадынхаа өгсөн маш нууц мэдээлэл дээр үндэслэн ийм мэдэгдэл хийсэн юм байна. Ингээд зогсохгүй Оросыг дайралт эхлэхийн өмнө Украйны чухал объектуудад пуужингаар цохилт өгөхтэй зэрэгцээд кибер дайралт хийнэ гэж холбоотнууддаа анхааруулжээ.

Гэвч өрнөдийн өндөр албан тушаалтнууд, сонин хэвлэлүүд бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Орос дайн эхлүүлэх өдрийг хоорондоо уралдан сүр дуулиантай зарласаар байгаад түүнд нь олон нийт төдийгүй өөрсдөө ч итгэхээ байж байгаа бололтой. Учир нь, дэлхийн №1 тагнуулын албатай, хамгийн хүчирхэг гүрний удирдагчийн хэлсэн үгэнд итгэхгүй байгаа гэдгээ Европын хоёр ч орны төлөөлөгч “Politico” сонинд хэлсэн байна. АНУ-ын хамгийн үнэн түнш Их Британийн төлөөлөгч хүртэл тагнуулын мэдээг арай өөрөөр тайлбарлаж байгаа гэдгээ тус сонинд хэлжээ.

Үүний өмнө Оросын дайралт хоёрдугаар сарын 16-нд эхлэх тухай нууц эх сурвалжууд нь мэдээлснийг Германы “Der Spiegel” сонин мэдээлээд байсан. Мөн “Bloomberg” агентлагийн эх сурвалжууд нь Орос хоёрдугаар сарын 15-нд Украйн руу дайрна гэж хэлснийг тус сайт мэдээлсэн.

 Тэгвэл АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нь Оросууд Олимпын тоглолт дуусахаас өмнө буюу хоёрдугаар сарын 20-оос өмнө дайрахаар бэлдсэн гэж мэдэгдсэн. Ингэхдээ Саллвиван нь Оросууд агаараас Киев хотыг бөмбөгдөж дайралтаа эхлүүлж магадгүй гэж онцолж байсан юм.

Энэ мэтээр АНУ, Их Британи гэсэн улсууд ОХУ-ыг Украйн руу дайрч, өөрийнхөө эсрэг эдийн засаг, санхүү, улс төрийн урд хожид үзэгдээгүй хатуу хориг арга хэмжээ авах боломж гаргаж өгөхийг тэсэн ядан хүлээж, тэвчиж ядахдаа Путины өмнөөс шийдвэр гарган тааруухан зурхайч шиг янз бүрийн таамаг дэвшүүлж, хөөрхий украйнчуудыг айлгасаар байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20