Шүүгчийн алдаанаас болж ялагдсан "Дайчид” баг шаардлагыг нь биелүүлэхгүй бол 600 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ

М.Төгөлдөр
2022/02/16

Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээ шүүгчдийн алдаатай шүүлтээс болж оноо идүүлж хожигдол хүлээсэн гэж үзэн шаардлага хүргүүлж, 600 сая төгрөг нэхэмжилсэн байна. Буруу шүүлт явуулсан нь тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогджээ. 

Тодруулбал, Тоглолтын 3-р үеийн 3 минут 23 секундэд О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3 минутын дараа буюу 3-4 довтолгоо явсны дараа 1 минут 16 секунд дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргасан мөн  2-р үеийн 1 минут 16 секундэд Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан  3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас  “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны  харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдолд хүргэсэн байна.

Алтан Дорнодын "Дайчид" багийн албан бичигт: 

САГСАН БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС, КОМИССАР Б.ЯЛАЛТ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД, ТАМИРЧИДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МЭРГЭН,

Өргөдөл гаргах тухай:

Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь 2021-2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн хасагдах шатны буюу плей-оффын шатанд 4 дүгээр байранд шалгарч Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглохоор болсон билээ. 2022.02.14-ний өдөр плей-оффын шатны эхний тоглолтонд шүүгчид ноцтой алдаа гаргасны улмаас үндсэн цагт ялагдал хүлээсэн болохыг холбогдох тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдлоо.

Тоглолтын 3-р үеийн 3 минут 23 секундэд О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3 минутын дараа буюу 3-4 довтолгоо явсны дараа 1 минут 16 секунд дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргасан мөн  2-р үеийн 1 минут 16 секундэд Этүгэн Баянгол Ирвэсүүд багийн А.Энхбаясгалан  3-ын зураас гишгэж довтолсон довтолгоог 2 оноогоор бус 3 оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас  “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны  харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдолд хүргэсэн байна.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-ийн дүрэмд тоглолтын явцад онооны маргаантай нөхцөл байдал үүссэн тохиолдолд тоглолтыг нэн даруй зогсоож улмаар хоёр багт мэдэгдэж, нягтлах үйл ажиллагааг явуулж аливаа үл ойлгогдох нөхцөл байдал арилсны дараа тоглолтыг цааш үргэлжлүүлэн явуулах дүрэмтэй. Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байна.

Шүүлтийн үнэн зөв байх үндсэн зарчмыг баримтлахгүй  илт нэг талыг барьсан алдаатай  шүүлтийн улмаас хожлоо алдаж ноцтойгоор хохироод байна.  Иймд холбогдох шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Гомдолтой холбоотой хариуг 2022 оны 02 –р сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлээгүй тохиолдолд цаашид плэй-оффын тоглолт оролцохгүй нөхцөл байдал үүсч  2021-2022 оны улиралд бэлтгэн сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардлыг болох  600 орчим  саяг төгрөгийг  нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагат  хандахыг мэдэгдэж байна.

Хувийг: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД Ц.ЦЭВЭРБАЛ,

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕНБД С.ТУЛГА,

  1. О.Энхбаатарын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгээгүйг нотлох фото зураг, бичлэг;
  2. Тоглолтын протокол;
  3. О.Энхбаатарыг довтолгоо гүйцэтгэж байх үед ахлах шүүгч Ж.Мөнхзаяагийн 3 оноо зааж буй фото зураг, бичлэгийг хавсаргав.
  4. А.Энхбаяасгалангын 3 зайн шидэлт гүйцэтгэх үеийн шугам гишгэсэнийг 2 оноо болгон шийдвэрлэж, ялалтыг манай багт өгнө үү.

Багийн эзэн Тордайн Ариунболд. 2022.02.15 гэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20