Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Даргаар Г.Мягмарсүрэн томилогдлоо

М.Төгөлдөр
2022/02/16

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн гавьяаныхаа амралтыг авч үүрэгт ажлаа Г.Мягмарсүрэнд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.

Л.Лхамсүрэн нь төрийн албанд 30 гаруй жил ажилласнаас сүүлийн 22 жил удирдах албан тушаал хашсан төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн албаны тэргүүний ажилтан юм. Түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан 5 жил 5 сарын хугацаанд Завхан аймаг АТГ-ын шударга байдлын үнэлгээгээр улсад хоёр жил дараалан тэргүүлсэн, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл ажлаараа улсад тавдугаар байр, Завхан аймаг ажлаараа улсад зургаадугаар байр эзэлж, 2021 онд төрийн албаны шалгалтыг хуулийн дагуу амжилттай зохион байгуулсан шилдэг таван аймгийн нэгээр тус тус шалгарсан зэрэг олон амжилтыг үзүүлсэн юм. Мөн төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу төрийн албаны шинэтгэлийг орон нутагт манлайлан хэрэгжүүлсэн билээ.

Тэрээр төриийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг маш сайн хангаж ажиллах талаар залуу боловсон хүчинд захиас сургамжаа хэлж, төрийн тамгыг гүн хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Г.Мягмарсүрэн нь төрийн захиргааны менежер, философи, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Төрийн албанд 12 жил ажилласнаас ахлах түшмэлийн албан тушаал буюу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар сүүлийн 9 жил ажиллаж байгаад ийнхүү өнөөдөр /2022-02-16/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдлоо.

Тэрээр төрийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20