Монгол инженерүүдийн инновацын бүтээл 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг Эрдэнэт үйлдвэрт хийжээ

М.Төгөлдөр
2022/02/16

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн нэг болох булинга шахах зориулалт бүхий Грат-1400 маркийн шахуургын ажлын цагийг уртасгах санаачилга гаргасан нь өдгөө импортыг орлох инновацын шинэ бүтээл болжээ.  Уг шахуургыг хэрэглээнд нэвтрүүлсэн 2016 оноос хойш өнөөдрийг хүрэхэд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж чаджээ.

Тус үйлдвэр 1978 оноос Грат-1400 маркийн булинга шахах шахуургыг  ашиглаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шахуургын ажлын цагийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн удаа сайжруулалт хийсэн боловч дорвитой үр дүнд хүрээгүй байсан аж. 2008 оны үед шахуургын ажиллах цаг 120-150 цаг хүртэл буурч жилийн хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Тэр үед жилд 360-400 насосыг сэргээн засварлах болон шинээр үйлдвэрлэх болсон ба зөвхөн Грат-1400 маркийн шахуургын зардал нийт зардлын 90 хувийг дангаараа эзэлж байжээ. Шахуургын ажлын цаг буурч, хэрэглээ эрс өссөн шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ 32 сая тн хүртэл өсөж, хүдрийн хатуулаг нэмэгдсэнтэй холбоотой цахилгаан зарцуулалт 16.8 квт*цаг/тн болсон зэргээс шууд хамаарсан талаар инженерүүд нь тайлбарлав.

Тиймээс Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид 2012 оноос Грат-1400 маркийн шахуургад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, үйлдвэрлэлийн туршилтыг 2015 онд амжилттай явуулж, ажлын цагийг 355-400 цагт хүргэн 2016 оноос үйлдвэрлэлийн шугамд бүрэн шилжүүлжээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн боловч хэрэглэдэг шахуурга хоёр дахин буурснаар засварын зардал хэмнэгдэж, бүтээгдэхүүний өртөг буурахад мөн нөлөөлсөн байна. Насосны ажлын цагийг 2.7 дахин уртасгаснаар үйлдвэрлэлийн зардлууд буурч, 2016 оны байдлаар зөвхөн нэг жилд 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан үзүүлэлт одоо ч үргэлжилж байна.

Импорт орлох шилдэг бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн Грат-1400 маркийн булингын шахуургыг шинэчлэн оновчилж, ашиглалтын цагийг уртасгаж, үйлдвэрлэлд үр ашигтай байх бодит нөхцөлийг бүрдүүлж чадсан инженерүүдэд Монгол Улсын Оюуны өмчийн газраас 2018 онд 10-0004669 бүртгэлийн дугаартай “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн патент, 2019 онд инновацын шинэ бүтээгдэхүүнээр тодорхойлсон гэрчилгээ олгосон байна. Ийнхүү шинэ бүтээлийн патент авсан үндэсний инженерүүдийн бүтээл Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол Улсын эдийн засагт үлэмж үр ашиг авчирсан бөгөөд уул уурхайн салбарт гадагшлах мөнгөний урсгалыг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулсан шинэчлэл болжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20