В.Путин Украйн руу дайрсангүй харин өрнөдийн сэтгүүлчдийн эфирийг баллажээ

М.Төгөлдөр
2022/02/16

Өнөөдрийг дайн эхлээгүй өдөр гэж зарлаж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Байден болон өрнөдийн мэдээллийн томоохон агентлагуудын “баталгаатай тагнуулын эх сурвалж”-аас авч, дэлхий дахинд зарлан анхааруулснаар бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-нд Путин Украйн руу дайрч, Европ тивд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн томд тооцогдох бүс нутгийн дайн эхлэх ёстой байлаа.

АНУ, Их Британийн удирдлагууд болон өрнөдийн бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Орос дайрах өдрийг “гарцаагүй” товлоосоор өдийг хүрсэн. Иймдээ ч өөрсдийн зохиосон  дайн эхлэх өдөр гэгчид итгэсэн бололтой. Учир нь 15-аас 16-нд шилжих шөнө өөрсдийнх нь урьдчилсан зөгнөсний дагуу Путин Украйныг бөмбөгдөж, пуужингаар харваад олон мянган танкаа дайралтад оруулахыг онлайнаар харуулах гэж хүлээж өнгөрөөлөө.

Дайн эхлэх өдрийг товлох, Путины төлөвлөгөөг “илчлэхэд” маш их анхаарал хандуулсан “CNN” гэхэд л оросууд дайрах агшныг шууд эфирт харуулахын тулд Украйны цэргийн байрлалд дөрвөн ч тусгай сурвалжлах байг байршуулан хүлээсэн байна. “Reuters” агентлаг Оросын пуужин унах үеийг баримтжуулахын тулд Киев хотоос шууд нэвтрүүлэг явуулсан. Гэсэн хэдий ч тэдний хүлээлт талаар болж шууд эфирт дайн эхэлж байгааг харуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл Путин хороо санаа гаргаж Украйн руу дайралгүй шууд эфирийг нь баллаж хүлээлтийг нь талаар болгожээ.

Ингэснээр өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд төдийгүй Ерөнхийлөгч Байден нэлээд эвгүй байдалд оров. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр даруй Путин яагаад дайраагүй талаар тайлбар олсон төдийгүй дайралт хэзээ мөдгүй эхэлж магадгүй хэвээр байгаа тухай мэдэгдсэн. “CNN” гэхэд л Украйны намаг балчиг ихтэй хөрс дулаан өвлөөс болж гүйцэд хөлдөж амжаагүй тул Оросын танкнууд намаг шаварт суухаас болгоомжлоод дайраагүй гэж тайлбарлажээ.

Харин Ерөнхийлөгч Байден Америкийн болон Оросын ард түмэнд хандан үг хэлж, Украйны ээдрээг дипломат аргаар шийдэхээр тохиролцсон тухайгаа мэдэгдэв. Тэрээр Оросын ард түмэнд хандаж “Би оросын ард түмэнд хандаж, бид та нарын дайсан биш гэдгийг хэлье. Та нарыг маш гүн харилцаа холбоотой улс ба үндэстэн болох Украйны эсрэг сүйрэл дагуулсан цуст дайныг эхлүүлэхийг хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэжээ.

ОХУ нь Ерөнхийлөгчөөс эхлээд Гадаад хэргийн сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч гээд бүх л шатандаа бүр оноос Украйн руу дайрах төлөвлөгөө гаргаагүй, дайрах бодолгүй гэдгээ хэлсээр байгаа ч АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд тэднийг үгийг сонсохгүй өдийг хүрсэн. Энэ удаад ч бас сонсоогүй бололтой Байден нь Оросыг Украйн руу дайрч магадгүй хэвээр байгаа гэж хэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 5 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 7 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 11 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 13 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр