Унгар, Монгол хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг судлахаар тогтов

М.Төгөлдөр
21 цагийн өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааныг цахим хэлбэрээр 2022 оны 2 дугаар сарын 18, 21-ний өдрүүдэд зохион байгуулав. 

Комиссын Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын хэсгийг Гадаад хэрэг, худалдааны яамны Эдийн засгийн гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар тус тус даргалав.

Хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, усны менежмент, тээвэр, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, Протоколд гарын үсэг зурав.

Комиссын хуралдааны хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хооронд Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански нар мөн гарын үсэг зурав. 

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын мега төслүүдэд хөрөнгө оруулалт татах, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.  

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж буйг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг судлахаар талууд мөн тохиров.     

Унгарын Засгийн газраас манай улсад олгодог 200 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж байгааг Комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан сайшаан талархаж, хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. 

Комиссын хуралдааны үеэр соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, археологийн хамтарсан судалгаа явуулах, хоёр талын хамтарсан шинжилгээний баг харилцан солилцох зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой тохиролцоонд хүрсэн нь чухал байв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20