БНСУ-ын цагаачлалын албанаас 2020 онд тэнцсэн 13 иргэнд цахим визийн хариу иржээ

М.Төгөлдөр
2022/03/01

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн тэнцсэн байна. Тэнцсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын Гадаад ажил хайгчийг бүртгэх программд оруулсан. Үүнээс: мэдээллийг солонгос тал хүлээн авсан төлөвт 45, илгээгдсэн төлөвт 470, Мэдээллийг засварлан буцаасан төлөвт 5, дуусаагүй төлөвт 33, буцаагдсан төлөвт 3, бүртгэх үеийн мэдээллийн алдааг засах хүсэлт гаргасан төлөвт 4 иргэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан болон илгээгдсэнээс  бусад төлөвт байгаа иргэдтэй холбогдон асуудлыг шийдвэрлэж байна. Гадаад паспорт, банкны тодорхойлолтын зураг шаардлага хангаагүй, урьд нь солонгост зорчиж байсан, гэр бүлийн байдал болон холбогдох мэдээллээ алдаатай бичиж өгсөн зэргээс дээрх асуудал үүсэж байгаа юм. Иймд иргэд элдэв буруу ташаа мэдээлэлд автахгүй, илгээх үйл ажиллагааны явцад хүлээцтэй хандаж, хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

Өнөөдрийн байдлаар 2019 онд шалгалтад тэнцсэн 558, 2020 онд тэнцсэн 22 иргэнийг энгийн болон тусгай хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д илгээгээд байна. Харин 2019 онд шалгалтад тэнцсэн 216, 2020 онд тэнцсэн 13 иргэнд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн хариу ирээд байгаа юм. Зөвхөн ажлын санал ирсэн, дараагийн үйл явц хүлээгдэж байгаа 2019 онд бүртгэгдсэн 141, 2020 онд бүртгэгдсэн 1, 2021 онд бүртгэгдсэн 29 иргэн байна.

2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл, шалгалтын тов одоогоор ирээгүй байна. Ирсэн тохиолдолд ХХҮЕГ-ын https://hudulmur-halamj.gov.mn/ болон пэйж хуудсаар мэдээлэх болно. Бүртгүүлэх видео зааварчилгааг http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ аас үзэж танилцах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20