"Стрийм" төслийн хүрээнд Хэнтий аймагт дээд хэмжээний ажлын айлчлал боллоо

М.Төгөлдөр
2022/03/09

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз болон Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийн хамтаар "СТРИЙМ" төслийн хүрээнд Хэнтий аймагт дээд хэмжээний айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Каритас Чех Репаблик, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид ТББ-ын төлөөлөгч нарын хамтаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийв.

Энэхүү айлчлал нь Хэнтий аймагт хэрэгжиж буй төслүүд. орон нутгийн удирдлагуудтай танилцаж. шинээр хэрэгжиж эхэлсэн "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИИМ) төслийн хүрээнд санал болгож буй шийдлүүдийг танилцуулах зорилготой юм. СТРИИМ төсөл нь "Монгол улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх" зорилготойгоор Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Баян-Адрага суманд 2021 оноос 2024 он хүртэл, гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нийт санхүүжилт нь 4.55 сая евро юм. Энэхүү төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ВМZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна.

Өнөөдөр аймгийн засаг даргатай хийгдсэн уулзалтын үеэр оролцогч харгалзах байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн, айлчлалын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс "СТРИЙМ" төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Цаашлаад тус айлчлалын үеэр Европын Холбооны санхүүжилтээр Хэнтий аймагт хэрэгжиж буй Каритас Чех Репаблик болон Монголын Залуучуудын зөвлөл, Иргэний боловсролын төвийн хамтран хэрэгжүүлж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл, Жэрэс ОУТББ, AVSF ОУБ болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй "Хөдөөгийн эдийн засгийг хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь-ИМПАКТ" төсөл, Хүний эрхийн Комиссын хэрэгжүүлж буй "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь" зэрэг төслүүдтэй танилцах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20