Л.Халтар: Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих шийдвэр гарлаа

М.Төгөлдөр
2022/03/16

"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр батлагдлаа. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Үүнийг концессын хэлбэрээр гүйцэтгэнэ. Монголын Төмөр зам компани бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлнэ. 

Энэ тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдад уриалахад энэ ажил дээр ирж оролцохыг урьж байна. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байна. 

Энэ нь Тавантолгойгоос Зүүнбаян чиглэл, Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэл, Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Зүүнбаянгийн төмөр замаас Хангийн чиглэл юм.

Баруун босоо чиглэлийн төмөр замын бодлогын бичиг баримт батлагдсанаар эхний ээлжид 1,255 орчим километр буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, харин зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт маршрутаар 426.6 километр үргэлжлэх зам барих урьдчилсан төлөвлөгөө байгаа" гэдгийг хэллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20