Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн таван жилийн дунджаар жилд Менингококк халдварын 10 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд уг өвчнөөр өвдөж харамсалтай нь нэг хүүхэд амь насаа алдсан. Халдвар гарсан тухайн бүс нутагт дархлаажуулалт хийгддэг. Тиймээс өргөн хүрээтэй вакцин хийхгүй гэсэн үг" хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна