Хэнтий аймаг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллахаар боллоо

М.Төгөлдөр
Өчигдөр

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр болох “Пластик центр” компаний үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Тус компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд хаягдал гялгар уут дахин боловсруулж, бохирын кольцо, 100 хувийн битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо, трейшины таг, тэмдэгтийн шон гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсдаа анхдагч байгууллага юм. Тус компаний бүтээгдэхүүнүүд нь байнгын эрэлттэй байдаг ч түүхий эдийн олдоц ховор байдаг аж.

Хэнтий аймгийн хувьд орон нутагтаа хогны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хог хаягдлын нөөц хангалттай биш байгаа нь судалгаагаар харагддаг. Тиймээс эхний ээлжинд хогоо ангилан ялгаж, преслэн тус үйлдвэрт нийлүүлэх нь хамгийн оновчтой гарц болоод байна. Зөвхөн гялгар уутыг нийлүүлснээр нийт хог хаягдал 30 хүртэл хувиар буурах боломжтой юм байна. Цаашилбал тус үйлдвэр нь гялгар уутнаас гадна ус ундааны сав, хуванцар сав, цаасан хайрцаг гэх мэт хог хягдлыг орон нутгаас худалдан авах боломжтой юм байна.

Тиймээс орон нутгийн зүгээс “Пластик центр” компани, Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өнгө нэм” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, иргэдийг хогоо ангилан ялгах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, ангилсан хогийг пресслэж, зах зээлд нийлүүлэх бүхий л шатны үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болжээ.  

Энэхүү ажил амжилттай хэрэгжиснээр ажлын байр нэмэгдэх, аймгийн хог хаягдал 30-40 хувь буурах, хог хаягдал нь бүтээгдэхүүн болж ашиг орлого олох, иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах гэх мэт олон талын ач холбогдолтой юм.  


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20