Ш.Эрдэнэжаргал: Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт өдөрт 220 болж өслөө

М.Төгөлдөр
2022/03/23

“Өмнөговь аймаг, Ханбогд сум хилийн ‘Гашуунсухайт’ боомтын нөхцөл байдал хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны, бодолго төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргалтай ярилцлаа.

Танай боомтын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье?

Одоо бидний гол анхаараа хандуулж  байгаа асуудлууд бол Цагаан хад суурьшлын бүсэд байрлах  нүүрс ачилт буулгалтын талбайнуудын нүүрсийг ачиж зөөх. Үүний дараа уртын тээврийг хөдөлгөөнд оруулах төлөвлөгөөтэй байна. Нүүрсний уртын тээвэр хөдөлгөөн орно гэдэг нь улс орны эдийн засагт үр өгөөж өгч эдийн засаг бүрдэнэ. Тэгэхээр бид энэ ажилд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтын нүүрс ачилт буулгалтын талбайнуудад 5 сая орчим нүүрс байна. Энэ нүүрсээ хурдан түргэн зөөх шаардлагатай байгаа.

Гашуун сухайт боомтоор өдөрт хэдэн нүүрс тээврийн машин гарч байна вэ? 

КОВИД-19 халдварын тохиолдол эрчимтэй гарч байх хугацаанд доод тал нь өдөрт 26 нүүрс тээврийн машин гардаг байсан бол одоо 200 гаруй нүүрс тээврийн машин гарч байна. Энэ нь халдвар хамгааллын  дэглэмийг сайжруулж ажилласнаар ийм үр дүнд хүрсэн. Учир нь шуурхай штаб дотроо шуурхай бүлэг гэж байгуулж халдвар эерэг гарч байгаа тохиолдлуудын эх сурвалжийг олж эрчимтэй ажилалаа. Одоо тээвэрчдэд, ард иргэдэд нээлттэй байхын тулд  бөмбөлөг системийг төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж ажиллаж байна. Төрийн онцгой бүсэд төрийн чиг үүргээрээ ажиллаж байгаа ажлыг нээлттэй болгосон. Мөн БНХАУ-аас орж ирэх гэж удаан гацаад байсан  бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай оруулж ирэх талаас нь зарим шаардлага хангасан тээврийн машинуудад ачин оруулж ирсэн.  

Тээврийн үнийг бууруулах тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? 

Дараагийн асуудал бол орж ирж байгаа бараануудын зардлын асуудал байна. Эрээн хотод үнийн хөөрөгдөл болж их бухимдал үүсгээд байсан. Энэ асуудлыг бид БНХАУ-н тээвэрлэгч аж ахуй нэгж, бүрдүүлэлттэй талбайтай ярилцаж тухайн үнийг 50 хувь хүртэлхээр бууруулсан. Түүний дараагийн асуудал юу гэхээр Чингэлэг тээврийн терминалтай болгохоор төр засаг маш их хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн тэгээд тээвэрлэлт эхлээд туршилтаар яваад манай тал өөрсдийн халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан хугацаагүйгээр үйл ажиллагаа зогсоод байсан. Үүнээс хамааран маш олон жолооч нар тусгаарлалтад ажилгүй зогссон. Энэхүү үйл ажиллагаа нь зогссон ажлыг явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, жолооч нарын тусгаарлалтын маш эмх цэгцтэй стандартын дагуу шийдэж Хятад тал уруу албан бичиг болон видео хэлбэрээр илгээсэны үр дүнд чингэлэг тээврийг 20 машинаар эхлүүлсэн. Одоо нэмэгдээд 30 болсон. Одоо бид нийт нүүрс тээврийг 300 болгохоор Хятад талтай хамтарч ажиллаж байна.

Таныг энэ албан тушаалд томилогдож ажиллах үед нөхцөл байдал ямар байсан юм бэ?

Намайг энэ ажлыг хүлээж авах үед БНХАУ руу өдөрт 100 тээврийн машин гарах квоттой байсан. Жолооч нарын шинжилгээний хариу эерэг гарахад “ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу эргэлзээтэй, худал байна” гэх зэргийн хардалтад анализ тандалт судалгаа хийж үзлээ. ХӨСҮТ-ийн хувьд шинжилгээ өгсөн жолоочийн хариуг эерэг, сөрөг гаргана гэх ямар ч боломжгүй. Би өөрийн биеэр бүх лабораторт очиж тандалт судалгаа хийж бүх процессийг харж байлаа. Тэгэхээр жолооч нарын дунд хардалт үүсээд байсан энэ асуудал ямарч  ор үндэслэлгүй, худал таамаг гэсэн үг. Яагаад гэвэл ХӨСҮТ-д ажиллаж байгаа бүх ажилчид төрийн чиг үүргээрээ ёс журмын дагуу ажиллаж байгаа учраас тэр. Эерэг гарсан тухайн жолооч нарын тухайд биеийн байдал,  дархлаанаас хамаарах асуудал.

Одоо Гашуунсухайт боомтод тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг системд зөвшөөрлөө авсан хичнээн аж ахуй нэгж байгаагаас хэд нь үйл ажиллагаа явуулж байна. Мөн ажилтай, орлоготой хичнээн жолооч байна вэ?

Одоогоор 265 тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг шалгараад ажиллаж байна. 166 аж ахуй нэгжийн 4000 орчим жолооч ажилтай орлоготой болоод ажиллаад явж байна. Цаашдаа энэ тоо улам нэмэгдэх боломж бололцоо байгаа.

КОВИД-19 цар тахлын улмаас Цагаан хад суурьшлын бүсэд байгаа аж ахуй нэгжүүдийг тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг системд оруулсан. Харин цаашдаа цар тахлын нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрэхэд энэхүү бөмбөлөг  систем үргэлжилсээр байх уу?

 Энэ битүүмжлэгдсэн тээврийн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж эхлээд байхад очиж хяналт шалгалт хийхэд үр дүн, эмх цэгцийг олж харсан. Би өөрөө газар дээр нь очиж бүх бөмбөлгийн хяналт шалгалт хийх явцыг зургаар баталгаажуулсан. Үүнээс миний олж харсан зүйл бол өмнө нь КОВИД-19 цар тахал гараагүй цаг сайхан байхад аж ахуй нэгж, олон мянган жолооч хаана юу хийж явдаг нь тодорхойгүй  машиндаа хоноглодог, тодорхой орон байргүй, хараа хяналтгүй байсан. Харин одоо бол энд ажиллаж байгаа 4000 жолооч бүгд тухтай орчинд, өдрийн гурван хоолтой, ариутгал цэвэрлэгээ тогтмол хийлгэдэг болсон байна. Цаашдаа цар талын тохиолдол буурч, суларсан ч энэхүү багийн системээрээ үйл ажиллагаа явуулбал зогсонги байдалд орохгүйгээс гадна. Жолооч нарын ч ажиллах орчин, нөхцөл байдал сайжирна гэж үзэж байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.65
2022/03/25
0
0
Nuguu bohi zajilj utsaar yrij hunii hiidgiig k hiisniihee tuluu eldveer heluuldeg amarzaya gushuun anh ochool ajnai baterdenij gar huluud l eldveer muu heleel baisan zuv l yum hiij bj ambaga gishuun Ter ajnain hulgaichiin 300000 tn nuurs yu bolson be er ni umnugoviin uy uyiin darga ariig neg sain shalvachihad buruudahgui l baih arhi tamhinii mungugui ydsan yumnuud l darga boldog 4 jiliin daraa delhiin hemjeenii baychujl bolool gahai shig taraglaal aimag ulsiin aldar tsoltoi uyach boltson heden terbumiin naimaa hiigeel satar yridag negiigee ad shoo uzsen aimaar yumnuud l baihiin huuli bus hurungujsun bol hursun deer ni buulgaj bidnii egneend ni buulgaj hairla
Хариулах
192.82.80.11
2022/03/25
0
0
ер нь энэ бөмбөлөг бол их зөв зүйл шүү. Жолооч нараа 2 ээлжинд оруулаад бөмбөлгөө үргэлжлүүлмээр байгаан. Цагаан хадаар нэг архи гударсан авгай хүүхэн эргүүлсэн хар юмнууд байдаг. Зарим нь архинаасаа болж хайран амий алдаж байна. Цагаан хаданд байгаа хүүхнүүд за үнэндээ л бүтэхгүй. Бүгд эхнэртэй хүмүүстэй тэнд дахиад сэндвич түрээслээд айл гэрдээд хамт амьдарчина. Олсон мөнгий нь үрж эцэс сүүлд нь амьдралы нь салгаад өөрсдөө дахиад өөр нэг юмтай нийлээл яваад өгнө жинхэн бузармаанууд бий дээ тэнд. Угаалга хийж байгаа гуанз энтэрт ажилж байгаа хүүхнүүд зарим нэг жолооч хүүхнүүд зарим нэг таксины хүүхнүүд гээд зүгээр боловсон бие ээ үнэлэгчид. Зарим мундаг яваа бүсгүйчүүд байгаа2. Жоохон хяаналттай л болгомоор байгаамдаа цагаан хадыг. Ажил явагдаж байгаа ч цаана нь өчнөөн гэр бүл үрс нь хүлээж байгаа эрчүүд ихтэй газар өөрсдийгөө гоё гээд бодцон аймшигын шуламнуудаас болж өчнөөн амьдрал үгүй болж өчнөөн хүүхэд өнчирч байна.
Хариулах
66.181.161.89
2022/03/24
0
0
Авилгал хэрээс хэтэрсэн газар ажил явах уу.
Хариулах
66.181.185.23
2022/03/24
0
0
Энэ шивээ хүрэнд дарга цэрэг байдаг бол уу сэтгэл байхгүй дарга нар зайлуул таарна
Хариулах
66.181.160.17
2022/03/23
0
0
Урьд нь бид чинь монголд компаниа хаана байдагийг ч мэддэггүй байлаа.Ач гэсэн газрынхаа үүдэнд хичнээн хоног хүлээгээд л.Түйрэм дунд өөрсдөө хоолоо рийгээд л.Ямар махаар хиысэн нь мэдэгдэхгүй хоол гар дээрээс авч идээд л.Өдөр шөнөгүй архидсан,зодолдсон тийм л орчинд ажилладаг байлаа.Ковидын буянаар ч гэх нь хаашаа юм одоо бол үлгэрийн юм шиг өөрчлөгдсөн.Кемпэд халуун дулаан байранд өдрийн 3 хоолтой,халуун усанд ороод эмчтэй,хэзээ ачаанд орохоо хувиараар мэдчихсэн,ямар архилдалтгүй ёстой бараг л томхон амралтын газар бгаа юм шиг л амьдарч ажиллаж бнадаа.Цалин хөлс сайтай,сэтгэл хангалуун ажиллаж бна даа.Муулаад байдаг муу Хил боомтын зөвлөл автотээврийн газар хил гааль бүгд зүтгэсний л буян.Бөмбөлөгийн системыг өол их зөв шийдэл гэж хардаг.Ингээд үргэлжлээсэй гэж боддог доо.Эрдэнэжаргал дарга ирснээс хойш ажил улам шуурхай ил тод болсон шүү.Ажлын амжилт
Хариулах
43.228.131.208
2022/03/23
0
0
Яана даа.Та нар минь улсаа дампууруулж дуусгаж байгаагай мэддэггүй юм уу эсвэл нээрээ хэдхэн хятадуудын эрх ашигт нийцүүлж ажиллаад байгаа юм уу.Халхын буян гэж байдаг тэр нь дуусах нээ.Түмэн олон Төр засаг чинь дууслаа.Арай 10⁰000000
Хариулах
Шинэ мэдээ
ЗХУТ: Түгжрэлийг бууруулахын тулд энэ туршилтыг хийх гэж оролдсон юм, буруу юм хийсэн бол уучлаарай 4 цагийн өмнө
Боловсролын зээлийн сан: Чи ядуу, энэ баян гэж ялгадаг зээл байхгүй, зээлээ төлөөгүй 230 хүнийг шүүхэд өгнө 4 цагийн өмнө
Буу, хутга ашиглан бусдын Lexus-570 машин дээрэмдсэн бүлэг иргэдийг баривчилжээ 5 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана 5 цагийн өмнө
Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна 5 цагийн өмнө
​ Өмнөговьчууд  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлэхээр болжээ 6 цагийн өмнө
Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ 7 цагийн өмнө
Г.Дамдинням: Би эгэл жирийн ажилгүй, ардын хүүхэд байхдаа зээлээр сурсан, одоо бол өөрийнхөө мөнгөөр докторт сурч байна 7 цагийн өмнө
Х.Болорчулуун: Зээрийн сүрэг хордсон уу эсвэл өвчилсөн үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна 7 цагийн өмнө
АН: МАН-ын мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
Ц.Мөнх-Оргил: Гурван гишүүний материалтай сайтар танилцаж байж шийдвэрээ гаргана, одоогоор хурлын тов гараагүй байна 8 цагийн өмнө
МАН: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна 8 цагийн өмнө
Япон руу аялах иргэд визээ цахимаар мэдүүлж эхэллээ 9 цагийн өмнө
Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно 9 цагийн өмнө
Н.Золжаргалын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурорт шилжүүллээ 9 цагийн өмнө
Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Иргэд shilen.gov.mn-р орж, 3450 тусгай зөвшөөрлийн мэдээллийг хянах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно 10 цагийн өмнө
Дарсанд агуулагдах полифенол нь өтгөрсөн цусыг шингэлэхэд тустай 10 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав 11 цагийн өмнө