Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн Банкны салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2 сая ам.долларыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Б.Бямбадорж гэх 34 настай эрэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. Тухайн этгээдийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 80117576 дугаар утсанд холбогдож өгнө үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна