Зариг.мн сайт таван жилийн хугацаанд ёс зүйн хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулан ажилалаа

М.Төгөлдөр
2022/04/01

Видео мэдээллийн “Зариг” сайтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Таван жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.zarig.mn сайт үзэгч, уншигчдад мэдээллээ түгээж эхэлж байв. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон, редакцийнхаа хүчээр онлайн мэдээллийн орчинд хамгийн шуурхай ажиллаж, үйл явдлын мэдээллийг өдөрт нь, цаг тухайд нь шууд, эвлүүлэггүй лайваар дамжуулж эхэлсэн нь тухайн үедээ хамгийн шинэ хэлбэр байсан төдийгүй энэ салбарт хийсэн “хувьсгал” байсан юм.

 Тухайн үед Монголын цахим мэдээллийн хэрэгслүүд лайв буюу шууд дамжуулалтыг төдийлөн хийдэггүй байсан бол өнөөдөр мэдээллийн хэрэгсэл болгон газар дээрээс нь шуурхай лайваар хүргэдэг болсон нь “Зариг” сайтаас эхлэлтэй.

“Зариг” сайт өдгөө “Төсвийг мөшгөе”, “Заригийн дугтуй”, “Шууд асууя”, “10 асуулт”, “Та завтай юу”  гэсэн төрөлжсөн булангуудаас гадна өдөр тутмын улс төр, эдийн засаг, нийслэл, дэлхий, спорт,  орон нутгийн мэдээллийг дагнан хүргэдэг редакцийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг болон өргөжөөд байна.

Бид өнгөрсөн таван жилд УИХ-ын чуулганыг 1560 цаг, Засгийн газрын мэдээллийг 260 цаг,  иргэдэд тулгамдсан асуудлаар 5460 цаг тасралтгүй шууд дамжуулан үзүүлсэн байна.

Өнөөдөр манай сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авдаг бол  Заригийн пэйж хуудсаар нийт  870 мянга иргэн тогтмол цаг үеийн мэдээллийг шууд, шуурхай хүлээн авдаг.

 Бид өдөрт дунджаар 1 сая хүнд хүрч, мэдээ мэдээлэлийг шууд болон шуурхай, тэнцвэртэй, олон талын байр сууринаас хүргэдэг хамгийн өндөр хандалттай мэдээллийн сайт болжээ.   

Zarig.mn нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 онд нийтийн эрх ашгийн төлөө “Заригийн дугтуй” медиа төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавхан хором хүлээ”  төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид  zarig.mn сайт мэдээ, мэдээллийн агуулга болон сайтын бүтэцийн хувьд илүү өргөжиж, шинэчлэгдэхээр ажиллаж байна.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 16 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 16 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 17 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 17 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 18 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 18 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03