Саудын Араб ирэх тавдугаар сарын газрын тосны нийлүүлэлтийн үнээ нэмлээ

М.Төгөлдөр
2022/04/07

Саудын Араб 2022 оны 5 дугаар сард дэлхийн бүх бүс нутагт нийлүүлэх газрын тосны үнээ нэмсэн тухай Bloomberg агентлаг мэдээллээ. Үндэсний газрын тосны компани Saudi Aramco ирэх сард Араб лайт (Arab Light) төрлийн түүхий газрын тосны үнийг Азийн худалдан авагчдад 9.35 ам.доллар/баррелиар өсгөв. Энэ нь өмнөх сарын үнээс 4.40 ам.доллар/баррелиар илүү байгаа юм. АНУ-ын зах зээл дээрх нийлүүлэлтийн үнийг 5.65 ам.доллар/баррелиар нэмсэн байна. Азид нийлүүлдэг бусад төрлийн газрын тосны үнэ баррель тутамд хамгийн багадаа 2.70 ам.доллар, АНУ-д 2.20 ам.доллароор өсгөсөн байна.

Ингэснээр Саудын Арабын 5 дугаар сарын нийлүүлэлтийн үнэ нь түүхэн дэх хамгийн том үнийн өсөлт болж байгаа бөгөөд энэ нь газрын тос, газрын тосны импортлогч орнуудад ачаалал үүсгэж байна.
Саудын Арабын газрын тосны нийлүүлэлтийн 60 гаруй хувийг Ази тивийн орнуудад нийлүүлдэг бөгөөд хамгийн том худалдан авагчдын тоонд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг ордог. Саудын Араб 2022 оны 3 дугаар сард 10.3 сая баррель газрын тос олборлож, дэлхийн хамгийн том түүхий газрын тосны экспортлогч болсон.
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагчидтай олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан боловч тэд энэ хүсэлтийг няцааж, ОПЕК ба ОПЕК+ бүлгийн баталсан төлөвлөгөөнөөс илүү олборлолтыг нэмэгдүүлэхээс татгалзсан байна. Үүний зэрэгцээ Арабын энэ хоёр орны төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцаж, олборлолтыг сар бүр 400,000 баррелиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлэх хүсэлтэй байгаагаа баталжээ.
Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш барууны орнууд Оросын газрын тосыг худалдан авахаас татгалзсан тухай хэлэлцэж эхэлсэн. Гуравдугаар сарын эхээр АНУ ОХУ-аас эрчим хүч импортлоход хориг тавьснаа зарласан. Их Британи, Канад Оросын газрын тосноос татгалзах бодолтой байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хэдийнээ 100 ам.доллар/баррель давсан байгаа бөгөөд ОХУ-ын Шадар сайд Новакийн мэдэгдсэнээр улс орнууд Оросын эрчим хүчнээс татгалзах тохиолдолд зах зээлийг уналтад хүргэж газрын тосны үнэ 300 ам.доллар/баррель ч хүрч болзошгүй гэв.
Эх сурвалж:
https://www.reuters.com/business/energy/saudi-arabia-raises-may-arab-light-crude-prices-asia-record-levels-2022-04-04/
https://www.bloomberg.com/news/articles/2022-04-04/saudi-arabia-hikes-oil-prices-further-into-record-territory


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20