Бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч “Синдерелла клиник” Эрдэнэт хотод салбараа нээлээ

М.Төгөлдөр
2022/04/07

Монгол эмэгтэйчүүд өөгүй арьс, төгс, гоо үзэсгэлэнтэй арьстай байхад нэлээд асуудал тулгардаг билээ. Хамгийн үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч хэт хурц нарны туяа, ширүүн салхи, өвлийн хүйтнийг тэсвэрлэж гарахад тун бэрх. Харин энэ асуудлыг арьс, гоо заслын эмнэлгүүд шийдэн, бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч болон ажилласаар байна. Тэр дундаа “Синдерелла клиник” эмнэлгийг мэдэхгүй охид бүсгүйчүүд ховор билээ. 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, бүсгүйчүүдийн дунд “төгс үнсгэлжин бүтээгч” гэсэн өндөр үнэлгээ аваад буй тус хамт олон өдгөө долоо дахь салбараа нээн ажиллаж байна. Гоо сайхны салбар бол гэр бүл, нийгэм, сэтгэл зүйн эмчилгээ юм аа гэж Синдерелла клиник өөрсдийн тодорхойлолтондоо дурдсан байдаг. Гоо сайхны эмнэлгүүд, арьс, гоо заслын салонуудын үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, үйлчлүүлэгчдийнхээ үнэлэмжийг шинэ түвшинд аваачсанаараа “Синдерелла клиник” салбараа манлайлан ажиллаж байна.

Тус эмнэлэг одоогоос гурван жилийн өмнөөс манай улсын хоёр дахь том дагуул хот болох Орхон аймагт салбараа нээхээр судалж эхэлсэн бөгөөд яг одоо биеллээ олжээ. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай, бизнес эрхлэгч байгууллагуудын эдийн засаг сүүлийн хоёр жил зогсонги байсан ч тус эмнэлгийн хамт олон зогсолтгүй зүтгэсээр Эрдэнэт хотод ийнхүү долоо дахь салбараа амжилттай нээжээ. Манай улс шиг цөөн хүн амтай, нийслэл хотоос бусад суурин газруудынх нь өрхийн амжиргаа, хүн амын дундаж орлого тааруу нөхцөл байдалд шинээр бизнес эрхлэх, тэр дундаа арьс гоо заслын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулна гэдэг амаргүй. Гэвч олон жилийн туршлага, тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд “Синдерелла клиник” орон нутагт хоёр дахь салбараа нээж чадсан нь бахархууштай билээ.

 

Тиймээс Эрдэнэт хотод оршин суудаг бүх бүсгүйчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлэх нь зүй. Мөн тэдний бизнесийн гол зарчим нь ёс зүй бөгөөд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салонуудтай ижил төст үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн арьсны эмчилгээтэй хавсран хийгддэг арьс арчилгаа хийдэг байна. Мөн тус эмнэлэг шинэхэн салбараа нээгээд удаагүйн дээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол тус эмнэлгийн тогтмол хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын хүрээн дэх сайн дурын ажлын ердөө л нэг хэсэг нь билээ. Ингээд Синдерелла эмнэлгийн хамт олондоо шинэ ажилд амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20