Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн залуус "Монголдоо сайхан амьдаръя" уриатайгаар жагсаалаа үргэлжлүүлээд буй. Харин жагсаалын үеэр Засгийн газрын ордны зүүн халгаар цагдаа нар нэгэн иргэнийг авч гаран, цагдаагийн автомашинд суулгахад залуус бухимдан улмаар согтуурлын зэргийг драггер төхөөрөмжөөр шалгуулахад эхнийхээр хэрэглэсэн гэж гарсан боловч давтан шалгахад "0" зэрэг тогтоогдсон юм.
Тэгвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар Цагдаагийн албаны машинд тусгаарлагдсан иргэн ЗГХЭГ-ын архив, нууц албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн ажилтан А.Б байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна