Өдөрт 70 км явах нормтой дарга нарын шатахууны зардлыг танахгүйгээр "Жип" автомашинаас татгалзаад хэмнэлт гарах уу

М.Төгөлдөр
2022/04/14

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэж, бууруулна гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод Лэксус 570, Ланд крузер 200 зэрэг том оврын автомашин унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" хэмээн үүрэгдсэн.

Уг шийдвэрийг үндэслэн зарим яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нар хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглосон тушаал хүртэл гарав.

Цагтаа албаны тэргээр хүүхдээ зөөж байсан дарга нарын тансаг хэрэглээ болох том оврын автомашиныг унуулахгүй, шаардлагатай бол худалдан борлуулах тухай ярьж ямар нэгэн алхам хийх гээд байгаа нь зөв. 

Гэтэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөг үү Эрхэм дарга нар аа…

Төрийн албаны дарга нарт өдрийн 70 км хүртэл замд албаны унаагаар явах норм бий. Энэ нь 2008 онд Сангийн сайдын тушаалаар батлагдсан. Тэгэхээр даргын цалин дээр өдрийн 40-50 мянган төгрөгийн шатахууны зардал бодогддог гэсэн үг юм.

Энэ тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Нэг хүнд хамгийн багадаа сард 1,5 сая төгрөгийн шатахууны зардал гарч байгаа юм болов уу. Тиймээс зөвхөн манай яамны хувьд жилд 150 орчим сая төгрөг хэмнэх боломжтой” гэж хэлсэн нь энэ дүнтэй дүйж байгаа юм. 

Учир нь хот дотор 50-70 км явсан даргын сарын тоолуурын гүйлт дунджаар 1100 км болдог. Үүнийг мөнгөн дүнгээр шилжүүлж бодвол 1 сая 50 орчим мянган төгрөг гарна.

Тансаг, том автомашинаасаа татгалзлаа гээд дарга нартаа өгдөг энэ үнийн дүнд өөрчлөлт орох уу дарга нар аа

Төр хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг анх удаа гарч байгаа юм биш. Өмнө нь хэд хэдэн сайд нарын үед иймэрхүү шийдвэр гарсан ч Монголын хууль гурав хоног гэгчээр замхарсан. Харин энэ удаад энэ ажил хэр биелэлээ олохыг таашгүй. 

Ямартаа ч төрийн байгууллагууд том оврын, тансаг автомашинаас татгалзснаар зөвхөн шатахуунаас 1.4 тэрбум төгрөг хэмнэгдэх тухай ярьж байгаа. Түүнчлэн төрийн 1000 гаруй автомашины зардалд 11 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл мөн мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Жолооч нарын цалинд 4 орчим тэрбум төгрөг, татвар, даатгалд 3 орчим тэрбум төгрөг, шатахуунд 1 тэрбум гаруй төгрөгийн зардал гарч байна. Тиймээс энэ хэмнэлтийг бид хийнэ. 200 ширхэг жийп автомашиныг дуудлага худалдаагаар худалдан борлуулнагэж мэдэгдээд байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20