"Монголдоо сайхан амьдаръя" уриатай тайван жагсаал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 07-ний өдөр болсон. Улмаар жагсагчид үзэл бодлоо илэрхийлж, шаардлагын хариуг нэхэж 08-ний шөнийн 03:00 цагаас эхлэн цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж эхэлсэн байдаг. Энэ үеэр цагдаагийн алба хаагч иргэний биед халдаж, элэг рүү нь өшиглөж байгаа бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.
Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийн цолыг бууруулж, сахилгын арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна