Цөөхөн МОНГОЛЧУУД билээ бид. Даанч нэгэндээ хайргүй юм

М.Төгөлдөр
2022/04/20

“Зам тээврийн ослын хохирогч нь бага насны хүүхэд байжээ” гэсэн мэдээтэй өглөө заримдаа биднийг угтдаг. Тухайн үед сэрд хийн айн цочирдож, харамсан, болгоомж,  сэрэмж, хариуцлага даанч яав даа гэж халагладаг ч төд удалгүй л мартаж, зарим үед мэдсээр атал өөрсдөө ч хэн нэгнийг хохироох нөхцлийг бүрдүүлчихсэн явах нь бий. 

Аливаа зүйл энгийнээс, багаас эхэлдэг лугаа. Яарч сандран, аль эсвэл залхуурч нүд хуурсан үйлдэл хийж суудлын бүсээ зүүгээгүйгээс ч хожмын харамсал, хэн нэгний харуулсын эзэн болчих вий гэж хэн ч боддоггүй байх. Зүгээр л азанд найдсан, хэнэггүй үйлдлүүд... Хэзээ ч өөрт нь, хайртай түүнд нь тохиолдохгүй юм шиг. 

Цөөхөн МОНГОЛЧУУД билээ бид. Даанч нэгэндээ хайргүй юм. 

Өнгөрөгч 2021 онд 1479 зам тээврийн осол бүртгэгдсэнээс согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 106 хүн амь насаа алдаж, 203 хүн гэмтжээ. Зөвхөн согтуугийн улмаас шүү дээ. Дайн биш дээ 

Гэтэл тэр ондоо согтууруулах ундаа хэрэглэсэн 39480 иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлж, арга хэмжээ авсан гэх. Энэ 40 мянган согтуу иргэний тоо өмнөх оныхоос 47.7 хувиар өссөн, харин илрээгүй тохиолдлууд хэд бол?  

Дээр дурьдсан зөвхөн согтуугаар үйлдэгдсэн ослын улмаас 91 явганаар зорчиж байсан иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. 

Харин энэ он гарсаар эхний улирлын байдлаар 11700 зөрчлийг гудамж замын шалгалтаар илрүүлсэн байна. 

Мөн 321 осол бүртгэгдсэний 57 нь согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрсэн бол 25 эрдэнэт Монгол хүн амь насаа алджээ. 

 Хожмын нэгэн өдөр өөрийн биеийг буруутган, өрөөлийн зүрхэнд зүхэгдэхгүйн тулд нэгэндээ хайртай байя, хариуцлагатай байя. 

Тавхан хором хүлээ, анхаар...

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20