Сүүлийн үед хачигт хазуулах тохиолдол нэмэгджээ. Тодруулбал Хаврын 4-5 сард хачигны ид идэвхжлийн үе бөгөөд ХӨСҮТ-ийн Зоонозын өвчин судлалын тасгаас дараах мэдээллийг авлаа.
“Өнөөдрийн байдлаар Хачигт халдвараар 40 тохиолдол бүртгэгдэж, зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор биеийн байдал хэвийн байна. Насны хувьд 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. Хачигт халдвараар өвчилж хүндэрсэн тохиолдолд одоогоор байхгүй байна. Хачигт боррелиоз, хачигт энцефалит хувьд эрт оношлоод эмчилгээ хийлгэчихвэл эрсдэл багатай. Харин хачигт риккетсиозын хувьд үлдэц ихтэй өвөрмөц эмчилгээ шаарддаг өвчин учраас анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хачиг биед чинь орсон л бол шууд татаж авч болохгүй, ойр байх эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна