Замын хөдөлгөөнд оролцохын өмнө жолооч орчин тойрноо харж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл ихэнх тохиолдолд жолооч хөдөлгөөнийг шууд эхлүүлснээс үүдэж зам тээврийн осол үйлдэгддэг. Тэр дундаа бага насны хүүхэд хохирох эрсдлийг бий болгодог юм.
2020 онд 23, 2021 онд 14, 2022 он гарсаар гурван хүүхэд жолооч орчноо шалгаагүй хөдөлгөөнд оролцсоны улмаас нас барсан харамсалтай тоо байна.
Тиймээс жолооны ард суусан хэн бүхэн энхрий үрсийн төлөө тавхан хором хүлээх, анхаарах зайлшгүй шаардлага байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна