Нэг сая төгрөгийн цалинтай иргэний сарын зарлага ба төр иргэнээ ялгаварлах нь

М.Төгөлдөр
2022/04/21

Монгол Улсын төр иргэнээ ялгаварласаар…  

Арилжааны банкны зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг 2020 оны босгон дээр мөрдөж эхэлсэн цагаас төр нь иргэнээ ялгаварлаж байгаад олон нийт шүүмжилж байсан.

Арилжааны банкинд зургаан сая төгрөгийн зээлтэй 229 мянга 400 ахмадын 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлөх болоход урьд өмнө нь банкуудаас сард 44-56 тэрбум төгрөгийн зээл гардаг байсан бол 2019 оны 12 дугаар сард 66 тэрбум төгрөгийн зээл гарсан гэдэг албан ёсны мэдээлэл олон нийтэд цацагдаж, тэрхүү зээлийн мөнгөн дүн 10 сая төгрөгөөс дээш байсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байв. Энэ нь уг шийдвэр гарахыг мэдэж байсан, мэдээлэлд ойр байсан хүмүүст олгогдсон байх гэсэн нотлогдоогүй мэдээллүүд урсаж байв.

Үүнээс таван сарын дараа зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргаж 1 сая төгрөгийг төрөөс олгов.

Эндээс харахад төрдөө, үр хүүхэддээ өр үлдээхгүй юмсан гэж бүсээ чангалж, сахилга баттай байсан ахмадуудыг төр нь ялгаварласан харагдана.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон. 

Харин сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарч өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" хэмээн тайлбарлаж байсан юм. 

Гэтэл өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 1 сая төгрөгөөс доош цалин авдаг иргэдэд энэ хууль үйлчлэхээр хуулийн төслийг өргөн барьсан тухай мэдээллээ.

Хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлж, хэн сайн ажиллаж байгаа нь илүү цалин авч яваа залуусын урам зоригийг мохоосон шийдвэр гарах гэж байна гэж хэлж болохоор. Хэдийгээр энэ хууль батлагдвал ажилтны НДШ-ийг хөнгөлнө гэсэн ч ажил олгогчдын зүгээс ч үүнд сэтгэл өндөр байсан.

Төрийн өндөр албан тушаалтнуудад 1 сая төгрөгийн цалин их өндөр цалин санагддаг гэлтэй. Гэтэл энэ цалин хэдэн жилийн өмнө бол боломжийн цалинд тооцогддог байсан байх. 

1 сая төгрөгийн цалинтай иргэний нэг сарын зарлагын задаргааг бодох гээд үзье. 

Тухайн иргэн НДШ, татвараа төлөөд гар дээр 790 мянган төгрөг авна. 

Магадгүй ипотек болон ямар нэг төрлийн зээлтэй гэж бодоход 200-300 мянган төгрөг зээлдээ татагдана. 

Ус, дулааны төлбөр нэг өрөө байрны үнээр 60 гаран мянган төгрөгийн төлбөр 

Кабелийн төлбөр 40-60 мянган төгрөг 

СӨХ-ны төлбөр 20-40 мянган төгрөг 

Цахилгааны төлбөрийг одоогоор төрөөс хөнгөлсөн учир багахан хэмжээний төлбөр гарна 

Гар утасны төлбөр 60-80 мянган төгрөг энэ бүгд нэг сард гарч болох иргэний төлөх ёстой төлбөрүүд. Тухайн иргэн үндсэндээ төлөх учиртай төлбөрүүдээ төлөөд хүнсээ базаах багахан хэмжээний төгрөгтэй үлдэнэ. Энэ тооцооллоос харвал цалингаа хоёр хувааж авдаг гэж үзвэл сардаа хоёр удаа төлөх ёстой бүхнээ төлөөд 100-150 мянган төгрөгөөр хүнсээ базаах боломж бүрдэнэ. Боломж гэдэг нь гэнэтийн зарлага гарахгүй энэ зарчмаараа явах юм болвол шүү дээ. 

Ар гэр, амь амьдралаа залгуулж яваа 1 сая хүртэлх төгрөгийн цалинтай, магадгүй дундаж давхаргад тооцогдож буй иргэн халамж, хүнсний талон, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг нийгмийн эмзэг бүлэг гэх иргэдтэй харьцуулахад санхүүгийн боломж, хөдөлмөрийн үнэлэмжээрээ бараг дор орлоготой ч гэж харагдахаар. Үндсэндээ төрийн шийдвэрүүд ажилтай, орлоготой иргэдээ гадуурхаж, дундаж гэж нэрлэсэн давхрагаас нэг мөр эмзэг бүлэг рүү түлхэх хэмжээнд хүртэл нь нөлөөлж болохуйцаар гарч байна аа гэж хэлж болохоор байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 12 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 13 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 15 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 18 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 19 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 20 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 21 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр