Шүүхээс Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэр гарлаа

М.Төгөлдөр
2022/04/21

Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Шүүх хурал өнөөдөр /2022.04.21/ тус шүүхэд эхэлсэн юм. Харин шүүх хуралд Д.Эрдэнэбилэг өөрөө оролцоогүй аж.

“Хөтөл” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2012 оны 10 сарын 16-ны өдөр 61,265,000 ам.долларын зээл авах үед тус компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Р.Мөнхтуул, Д.Мишиг, Г.Энхбаяр нар нь “Кью Эс Си” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд түүний удирдлагад ажиллаж байсан, мөн “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 12 сарын 01-ний өдөр 71,300,000 ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд Д.Эрдэнэбилэг болон түүний хувьцаа эзэмшдэг Худалдаа Хөгжлийн банктай нэгдмэл сонирхолтой болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. 

“Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк дахь зээлүүдээ төлж зориулалтын бусаар зарцуулсан, түүнчлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төрд их хэмжээний буюу 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр түүнийг шалгасан юм. 

Эргэн сануулахад АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20