БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн программыг түр нээлээ

М.Төгөлдөр
2022/04/21

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт албан ёсоор нээгдэж solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана. 

Иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээжээ. 

Гэрээгээр ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бөгөөд шалгалтад хэрхэн бүртгүүлэх зааврыг гаргасан байна.

Солонгос хэлний түвшин тогтоох тогтоох шалгалтад цахимаар бүртгүүлэх заавар

  • Регистрийн дугаараа том, жижиг үсэг харгалзахгүй кириллээр бичнэ.
  • Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага, анхааруулах хуудастай танилцаад зөвшөөрөх гэсэн хэсгийг дарна.
  • Бүртгэлийн хэсэг рүү шилжин овог, нэр болон бусад бөглөх мэдээллийг зөвхөн кирилл үсгээр бичихийг анхаарна уу. Энэ хэсэгт өөрийн цээж зургийг оруулна. Цээж зургийн хэмжээ 3.5х4.5, арын фон цагаан, 300 пикселтэй, мэргэжлийн зурагчнаар авхуулсан, 40кв-ээс дээш байвал шаардлагад нийцнэ.
  • Мөн өөрийн ашигладаг утасны хоёр дугаарыг бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн утасны дугаараар дахин бүртгүүлэх боломжгүй. 
  • Мэдээллээ зөв бөглөсний дараа төлөх хэсэг гарч ирнэ. Бүртгэлийн хураамж болох 24$-ыг Төрийн банк болон бусад банкны интернет банкаар төлнө. Гүйлгээний утга хэсэгт Q үсгээр эхэлсэн 9 оронтой тоон код бичээд зай авч гар утасны дугаараа зөв оруулна.
  • Төлбөрөө төлсний дараа таны утсанд бүртгэл баталгаажсан мэссэж ирнэ.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага

  • 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 11 минутын өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 15 минутын өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 31 минутын өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 3 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 3 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 3 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 7 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 7 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 8 цагийн өмнө