Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцов

М.Төгөлдөр
2022/04/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д цахимаар оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна.

“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэв.

Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” болон “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, “НҮБ-ын 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тусгасныг дурдаж, дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль, экологийн доройтлыг сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж, бүс нутаг дахь дэд бүтцийн холболт, эдийн засгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх, Ази тивийг Европ болон дэлхий дахинтай холбосон эдийн засгийн коридоруудыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулж, түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаа хэлэв.

Чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын тэргүүн нар бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 28 минутын өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 21 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 21 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 22 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр