Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалсан.
Тэгвэл Хан-Уул "Эко дүүрэг" хаврын их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 435 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна