ИРГЭД ЮУ ХЭЛЭВ: Түгжрэлийг бууруулах LRT төсөл нь одоогийн нөхцөлд цаг үеэ олоогүй

О.Шүрэнцэцэг
2022/04/26

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан.  Уг төслийн ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлж, 2024 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан юм. Гурван трасс бүхий төсөл нийт 3.5 тэрбум ам.доллараар хэрэгжих нь нэг талаараа өрийн босго давах эрсдэлтэйг зарим гишүүд шүүмжлэлтэй хандаад байгаа юм.

МАН-ын бүлгээс  өчигдөр төслийг дахин ярилцах шаардлагатай,  яарч шийдвэрлэх боломжгүй тул бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай хэмээн гишүүдийн олонх санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн.

 ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ БУЮУ LRT ТӨСЛИЙН ТАЛААР  УИХ-ЫН ГИШҮҮД ЮУ ХЭЛЭВ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ, өр хэтрээд явбал дампуурах эрсдэлтэй" хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: "Ний нуугүй хэлэхэд Улаанбаатар хот урагшлах уу, ухрах уу гэдэг сонголтын өмнө ирлээ. Урагшлахын тулд том төслүүдийг санаачилж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс LRT хөнгөн галт тэргийн төслийг нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, Засгийн газар, хот гээд бүх шатандаа дэмжсэн. Улсын сан хөмрөгийг атгаж байсан хэрнээ Монгол улсын НЭГ номерын асуудал болсон түгжрэлийг шийдэж төвлөрлийг сааруулахын талаар юу ч хийгээгүй. Эсрэгээрээ өр үйлдвэрлэж байсан хүн өөрөө иргэдийг өр зээлээр айлгаж талцуулж байгаад харамсалтай байна" хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Улаанбаатар бол манай улсын хүн амын талаас илүү нь амьдарч буй том хот. Том учраас асуудал нь том. Том асуудлыг жижиг байдлаар, бага төсвөөр шийдэх аргагүй. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон гишүүдээс бүрдсэн Түр хороо бодлогын дэмжлэгийг зангидсан гар шиг үзүүлнэ" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Нийслэл Улаанбаатар хот санхүүгийн эрх мэдэлтэй байж болохгүй гэсэн үзэл сэтгэлгээ өнгөрсөн он жилүүдэд явж ирсэн. Өнөөдрийг хүртэл яг тэгж хандаж ирсэнээ Сангийн сайд, даргаар олон жил ажилласан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга нь өөрийн биеэр зарлан баталж, цаашид нийслэл хотын санхүү төсвийн биеэ даасан байдлыг бэхжүүлэхийн эсрэг явахаа тангараглана гэдэг" гэв.

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ  ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮҮ ГЭДЭГТ ИРГЭД  ДАРААХ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭВ

Иргэн:  Хөнгөн галт тэрэг бодит биш юм шиг санагдсан. Улаанбаатар хот хэтэрхий хүн амтай ,  явган хүний замгүй байхад яаж тавих гээд байгаа юм. Засгийн газраас санхүүжилтэй гаргана. Тэгэхээр  бараг л зээл гэсэн үг. Хэрвээ тэр компани зээлээ төлж чадахгүй бол буцаад Засгийн газрын өр болно. Яг одоогийн нөхцөлд байдал олон улсын хямралтай үед оновчгүй үе  юм шиг санагдсан. Улаанбаатар хотод энэхүү төсөл хэрэгтэй гэхдээ яг одоогийн нөхцөл дээр зохимжгүй зүйл.

Иргэн: Иймэрхүү төсөл хийж чадах юм бол замын түгжрэл буурах боломжтой. Гэхдээ манай Монголд хичнээн сайхан юм яриад ажилаа хийж чаддаггүй. Хүмүүс нь хүртэл дөжирцөн. Иймэрхүү төсөл явахаар дэмждэггүй. Тэр төслийн харсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ямар билээ.Төв зам дагуу  бүтээн байгуулалт явагдахаар төв замын ачааллыг  яаж шийдвэрлэх  талаар тодорхой гаргасан мэдээлэл байхгүй байсан.

Иргэн: Тэр төсөл нь хэрэгждэг бол сайхан л байна. Одоо үед хөнгөн галт тэрэг нь цаг үеээ олоогүй төсөл юм шиг санагдсан. Одоо төсөв ямар байгаа билээ. Алдагдалтай төсөвтэй дээрээс нь ачаалал болно. Тооцоо судалгаагийн сайн гаргаж байж хийхгүй бол. Миний хувьд яг одоо цаг үе нь биш. 

Иргэн: Өнөөдрийн нөхцөл байдал, авто замын түгжрэл  хэр байгаа билээ. Хувь хүнийхээ хувьд уг төслийг дэмжихгүй байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20