Тоормос нь ажиллагаагүй болсон 2892 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна

М.Төгөлдөр
2022/04/27

Улсын хэмжээнд 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг байна. Гэтэл өнгөрөгч 2021 онд ердөө 50 хувь нь буюу 779 мянган тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үзлэг, оношлогоонд хамрагдсан байна. 

Авто Тээврийн Үндэсний Төвөөс 161 стандартыг мөрдлөг болгон шалгалт хийдэг. Үзлэгт хамрагдсан 779 мянган тээврийн хэрэгслээс 14524 тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар стандартын шаардлага хангаагүй нь анхаарал татна. Гэтэл стандартын шаардлага хангаагүй гэх 2892 тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллагаагүй нь шалгалтаар тогтоогдсон нь бүр ч илүүтэй аюул, ослын дохио болсон тоон баримт юм. Гэтэл эдгээр 14 мянган тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа нь осол, тэр дундаа жирийн иргэн гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдлийг бүрдүүлсэн үйлдэл гэж хэлж болох юм. 

Түүнчлэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд баруун гар талаар зохицуулна гэж заасан. Гэтэл манайд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 50-иас дээш хувь нь буруу талдаа рультэй гэсэн статистик байна. Энэ нь зам тээврийн ослын бас нэгэн шалтгаан нөхцөл болдог. Жолоодох хүрд баруун талдаа байна гэдэг нь өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн гялбааг ойлгохгүйгээс гадна баруун гар талд явж буй явган зорчигчийг харахгүй байх зэрэг сөрөг үр дүнтэй юм. 

   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20