“Таван эрдэнэ” хадгаламжийн 5 давуу тал


Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн банк Дундаж давхаргыг дэмжих цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл Төрийн банкнаас Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийн иргэд, малчдад зориулсан “Таван эрдэнэ” хөнгөлөлттэй, хугацаатай хадгаламжийг зах зээлд нэвтрүүлжээ.

 Энэхүү хадгаламж нь орон нутгийн иргэд малчдын өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөх болон сар бүр хадгалуулсан мөнгөндөө бодогдсон хүүг авч хэрэглээндээ зарцуулах боломжийг олгодгоороо давуу талтай юм байна.

 “Таван эрдэнэ” хадгаламжийн давуу талыг дурдвал:

  • Хадгаламжийн хүүгээ дансандаа болон картандаа авах: Хадгаламжийн хүүгээ сар бүр тооцуулж, үндсэн хадгаламждаа нэмэгдүүлэн хүүгийн хүү авах эсвэл хүүгээ картандаа сар бүр авч ашиглах сонголттой.
  • Гэрээний хугацаанд нэг удаа зарлага гаргах: Мөнгөн хадгаламжаа гурван сар болон түүнээс дээш хугацаагаар байршуулсан бол гэрээний хугацаанд 1 удаа хүү бууруулахгүйгээр зарлага гаргах боломжтой.
  • Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Гар утсаараа дансаа удирдах боломжтой Гялс банк үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээрэй. Орон нутгийн иргэд, малчдын хувьд Гялс банкаараа хувийн санхүүгийн гүйлгээг хийхээс гадна цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авч, санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалагдах боломжтой.
  • Банкны брэнд картын эхний жилийн хураамжаас чөлөөлөх: Мөнгөн хадгаламж байршуулсан хугацаа болон орлогын дүнгээс хамааран Төрийн банкны Эко карт болон “Миний Монгол” олон улсын картыг эхний жилийн хураамжаас чөлөөлүүлэн авах боломжтой.
  • Малчны зээлийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах: Тус хадгаламжийг эзэмшсэнээр малчны зээлийн бүтээгдэхүүнийг хүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгож байна.

 Та тал бүрийн ашигтай “Таван эрдэнэ” хадгаламжийг Төрийн банкны орон нутгийн салбар нэгж дээр иргэний бичиг баримттайгаа ирж нээлгээрэй.

 Түүнчлэн Та тус хадгаламжийг нээлгэж, буянт малынхаа хишгийг хуримтлуулан арвижуулахын зэрэгцээ Хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалд аянд оролцохыг урьж байна.

      Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20