У.Хүрэлсүх: Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид

М.Төгөлдөр
2022/04/28

Монгол Улсын Ерөнхийлөгч , Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх   “Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм генералууд аа,

Хатагтай, ноёд оо

Та бүхэндээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

   Монголчууд бид эх орныхоо ариун гал голомтыг сахин хамгаалагч цэрэг дайчидаа хүндэтгэн хайрладаг төрт ёсны нандин уламжлалтай билээ.

  Эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгосон алтан мөрдөст генералууддаа энэ баярын өдөр ард түмэн, төр засаг нь гүн хүндэтгэлээ үзүүлдэг уламжлалтай.

  Их эзэн Чингис хааны үеэс дэлхийн талыг төвхнүүлэн, их цэргээ манлайлан удирдаж, суу алдраа дэлхий дахинаа мөнхөлсөн мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн “Генералууд” байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Эдүгээ дэлхийн цэргийн түүх, цэргийн урлаг судлаач эрдэмтэн мэргэд Чингис хаан, түүний жанждын цэрэг удирдах хосгүй арга ухааныг шимтэн судалж, орчин цагийн цэргийн хэрэгт ч үлэмж ач тустайг үнэлж, тусган хэрэгжүүлж байдаг нь Монгол түмний бас нэгэн бахархал билээ.

  “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох” ГЕНЕРАЛ хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор анх бий болгосон нь монгол цэргийн шинэ үеийн түүхийн нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон юм.

  Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 78 жилийн хугацаанд 207 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 21, хошууч генерал 117, бригадын генерал 59 байна.

  Энэ онд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баяраар Монгол Улсын анхны эмэгтэй генерал төрөн гарлаа.

  Энэ бол Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүнийх нь өөрчлөлтийн илэрхийлэл төдийгүй, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийнхээ гавьяа, зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж буйн нотолгоо юм.

  Энхийг сахиулагч цэнхэр дуулгатан, ууган эмэгтэй генералдаа амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  Монгол Улсын генералууд бол улс орныхоо үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид нь байдаг юм аа.

Генералуудын эгнээнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 15, сансрын нисгэгч нэг, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал байгаа бөгөөд нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна.

  Монгол төрийн генералууд өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, удирдан зохион байгуулагчид, үлгэрлэн дагуулагчид нь байсаар байна.

  1990-ээд оны нийгмийн тогтолцооны шилжилтийн ээдрээтэй хүнд үед Зэвсэгт хүчин, Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдаа, Дотоодын цэргийг шинэчлэн байгуулах, гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх зэрэг түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж, ардчилсан нийгэмд зохицсон цоо шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгосон нь ахмад генералууд Та бүхний Монголын түүхэнд үлдээсэн хүндэт гавьяа юм.

  Даяаршиж буй XXI зуунд монгол цэрэг дэлхийн нийтийн энхийг сахиулах үйлсийн цэнхэр дуулгатан дайчид, эх орныхоо бүтээн байгуулалтын баялаг бүтээгч цэрэг болон үйл хэрэг, үүрэг оролцоо нь өргөжин хөгжиж байна.

  Цаг үеийнхээ шаардлага, үүрэг зориулалтын хувьсал өөрчлөлтийг даган Зэвсэгт хүчний удирдлага, бүтэц зохион байгуулалт, батлан хамгаалах тогтолцоо, төрийн цэргийн байгууллагуудын эрх зүйн шинэчлэлийг гардан хийж буй генералууд Та бүхэнд гүн талархал дэвшүүлье.

Иргэний ардчилсан төрийн тогтолцоонд Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд хууль ёсны хүндэт байр суурийг эзэлж, цэрэг иргэний харилцаа өргөжин бэхэжсэн нь генералууд Та бүхний үйл ажиллагааны нэгэн үр дүн юм.

  Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдыг оролцуулах бодлогын үндсийг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, ар тал хангалтыг зохион байгуулахад эрхэм генералууд Та бүхний гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй юм.

  Түүнчлэн Энхийг сахиулах ажиллагааг удирдан зохион байгуулж, биеэрээ үлгэрлэн оролцож, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, сэтгэл зүйн өндөр бэлтгэлээрээ манлайлсан олон арван генерал цолтон төрөн гарч, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний олон талт үүргээ гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулж байна.

  Эрхэм генералууд Та бүхэнд монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын төлөө зүтгэж ирсэн генералууд Та бүхний ард Зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болсон гэр бүл, үр хүүхэд тань байдаг.

  Тиймээс энэ өдөр бол жагсаалын цэргээс төрийн генерал хүртэл нь амьдралынх нь үнэнч хань, амжилтынх нь өмөг түшиг болж, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг ар гэрийнхэн Та бүхний ч баярын өдөр юм.

  Эх орноо хамгаалагч цэрэг эрсийн манлай болсон эрхэм алтан мөрдөст Та бүхэндээ болон амьдралын тань өмөг түшиг болсон үнэнч хань, үр хүүхдүүдэд тань “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  Та бүхнийг Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.93.206
2022/04/29
0
0
ЁСТОЙ ЧИГ
Хариулах
202.126.93.206
2022/04/29
0
0
ХЭЛЭЭД ЮУХЭВ ЭЭ. БАРАГ БҮХ ТАЛААРАА ӨВ ТЭГШ САЙН ХУРАНДАА, ГЕНЕРАЛУУД БАЙСААН. ОДОО БОЛ ШАЛ ХУДЛАА МӨРДӨСӨНДӨӨ БАГАДСАН ГЕНЕРАЛ ХУРАНДААНУУД Л БОЛЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ
Хариулах
103.212.116.216
2022/04/29
0
0
Урьд нь тийм байсаан.Одоо бол нам дагаж далдаганасан, даргыг хормойдож долдогоносон, унжсан гүзээгээ даадаггүй,улс орноо боддоггүй эдийн шуналтай, эрдэм мэдлэггүй улс л наад цолыш чинь аваад байх шиг.
Хариулах
203.91.115.47
2022/04/28
0
0
30 жилийн өмнө байсан генерал, хурандаа нар бол таны хэлсэн шиг байсан байх одоо бол нам дагаж далдагнасан хамгийн шуналтай долгиносон ичих нүүрээ элгэндээ наасан албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй дээшээ далдагнасан доошоо томорсон муухай хүмүүс л генерал, хурандаа болж байгаа шүү дээ зайлуул өрөвдөлтэй амьтас
Хариулах
103.26.193.23
2022/04/28
0
0
ЕР НЬ БАЙЛДАХ ЧАДВАРГҮЙ АРИМ ИЙМ ОЛОН ХООЛНЫ САВААР ЮУ ГЭХЭВ, ЗУУН ЯМААНД ЖАРАН УХАНА ГЭГЧ БОЛОЖ БАЙНА, ЯМАР ДАЙН ТУЛААНД ОРСОН ГЕНРАЛУУД ВЭ ККК
Хариулах
103.57.92.82
2022/04/28
0
0
Сайхан хошгируулаж байх шив. Мэдэхгүй л юм байна. Муугаар л их сонссон болохоор
Хариулах
139.5.217.64
2022/04/28
0
0
хахаха ихэнх нь хулихны генералшдээХурцаас эхлээд
Хариулах
Шинэ мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна 57 минутын өмнө
25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд долоон жилийн ял авчээ 1 цагийн өмнө
Таксины жолоочийг хутгалж, тээшинд нуусаар УБ-аас Орхон аймгийн эмнэлэгт хүргэж өгчээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газраас гаргасан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Жорж Чен манай улсын төрийн зарим албан тушаалтан руу дарамталсан мэйл явуулсан байсан 16 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 1072 хувьцааны ногдол ашгаас өмнө эхлээд ЭТТ-г өр ширгүй болгох хэрэгтэй 17 цагийн өмнө
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Зөвлөлдөх санал асуулгад оролцож байгаа иргэдэд 10 мянган төгрөгийн урамшуулал олгосон 17 цагийн өмнө
МУ-ын Хөгжлийн банк 1 их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа 17 цагийн өмнө
Гал түймэр, угаараас сэргийлэх хоёр сарын аяныг эхлүүллээ 18 цагийн өмнө
Ж.Ганбаатар: Би компаниудаасаа жилд 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг, энэ мөнгөө юунд зарцуулах нь миний эрх 18 цагийн өмнө
Булган аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр хамгийн их өсөлттэй аймгийг тэргүүллээ 18 цагийн өмнө
ЗГ-аас Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа 19 цагийн өмнө
Г.Ганболд: Нүүрсний бүх нууц гэрээг хяналтын сонсголоор хэлэлцэж, улсад учруулсан хохирлыг ил болгоно, Хятадын тал мэдээллээ өгөхөөс татгалзсан 19 цагийн өмнө
Гавал доторх гэмтлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө 19 цагийн өмнө
Койны хохирогч: Насаараа хураасан 140 сая төгрөгөө койн худалдаж аваад алдчихлаа 20 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлж, сүүлийн байрыг Дундговь аймаг эзэлжээ 20 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Ж.Мөнхбат хувийн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн 20 цагийн өмнө
Өсвөр насны хүүхдүүд галт зэвсэг оролдож байгаад нэгнийгээ гэмтээжээ 21 цагийн өмнө