“Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэлээ

М.Төгөлдөр
2022/04/28

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хариуцагч “Монгол Мах Экспо ХХК”-аас 32,178,607,980.57 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Монгол мах экспо” ХХК болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас  2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хариуцагч “Монгол мах экспо” ХХК-аас  29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК болон хариуцагч  “Монгол мах экспо” ХХК нь тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь зөвшөөрч хүсэлт гаргасан, хариуцагч “Монгол мах экспо” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан хүсэлтийг тус тус гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20