БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулав

М.Төгөлдөр
2022/04/28

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлангийн арга хэмжээнд байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нар болон мэргэжилтнүүд оролцож, иргэд, олон нийтийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгч ажиллав. 

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог 19 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэлтээс эхлээд бүхий л шат дамжлагыг тус платформын тусламжтайгаар хянах боломж бүрдсэн байна. Уг танилцуулгаар 100 хоногийн ажлын тайлангийн арга хэмжээ эхлэв.

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тусгай зөвшөөрөл хүсэх, мэдүүлэг бөглөх асуудлыг цахимжуулсанаар зөвшөөрөлтэй холбоотой олон шат дамжлага, төрийн байгууллагын хүнд суртал, далд авилгын асуудлыг нийтэд ил тод нээлттэй болгохыг салбарыг сайд зорьж, ажил хэрэг болгоод байна.

Түүнээс гадна тайлангийн арга хэмжээний үеэр иргэд, олон нийтийн зүгээс хамгийн их тодруулж байсан асуудлууд бол замбараагүй газар олголт, түүнийг дагасан төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байв.

Мөн аялал жуулчлалын бодлого, стратеги, жуулчин хүлээж авах нэгдсэн зохион байгуулалт, бодлого, хэрэгжилт, 17 байршилд улсын төсвөөр гүйцэтгэх түр отоглох цэг, Ан, агнуурын тухай хууль, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг цалин хангамж, Байгаль орчны хууль эрх зүйн өнөөгийн байдал, Салбарын авилга, албан тушаалын ашиг сонирхлын асуудлыг хөндөж, нээлттэй асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Түүнээс гадна Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн давхцалтай хэсэгт 20 гаруй жил амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл асуудлаа БОАЖ-ын сайдад танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллахаар боллоо. Ажлаа хүлээж авсан эхний 100 хоног буюу гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулдаг энэ жишгийг иргэдийн санал хүсэлтээр цаашид сар бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэв. Өглөө 09 цагт эхэлсэн 100 хоногийн ажлын тайлангийн арга хэмжээ гурван цаг үргэлжилж, яамны чиг үүрэгт харьяалагдах бүхий л асуудлуудад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Батттулга болон газрын дарга нар хариулт өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулснаар арга хэмжээ өндөрлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20