Хэнтий аймгийн төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн иргэд автомашинаа тавина


Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад тулгардаг нэг бэрхшээл нь авто машины зогсоол. Хэдийгээр байгууллага бүр гаднаа автомашины зогсоолтой хэдий ч тэр нь иргэдэд төдийлөн олддогүй, албан хаагчдынх нь машинаар дүүрсэн байх нь элбэг. 

Энэ асуудлыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав олж харж, төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн үйлчилгээ авч байгаа иргэдийн авто машиныг зогсоохыг байгууллагын дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу байгууллагууд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зогсоолын асуудлаа шийдэж  байна. Тухайлбал Онцгой байдлын газрын хамт олон автомашины хэрэглээнээс татгалзаж унадаг дугуйтай хамт олон болохыг уриалж байгаа бөгөөд ажилтнууддаа унадаг дугуй авахад дэмжлэг үзүүлж байна.

Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд гаднах зогсоолоо зөвхөн иргэдэд үйлчилдэг байхаар зохицуулж, алба хаагчдынхаа машиныг байгууллагынхаа хашаанд тавьдаг болжээ.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд гаднах сул талбайгаа ашиглан аж ахуйн аргаар зогсоол хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20