УУХҮЯ: АИ-92 шатахууны үнэ зургаадугаар сар хүртэл тогтвортой байна

О.Шүрэнцэцэг
2022/05/03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Засгийн газраас өмнө жилийн арваннэгдүгээр сараас  коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны нөөц бүрдүүлэлтийг 45 хоног болгосон. Сүүлийн 30 жил шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх журмаар ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нөөц хэвийн байна. Мөн үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Энэ хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зэх зээл дээр  2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн. Энэ нь 2013 оноос хойших өндөр өсөлт. Энэ өсөлт нь 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахин 45-48 хувиар өссөн байна. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг АИ-92 болон дизель түлшний үнэ гэсэн үг. Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард эрдэс баялгийн 2024 он хүртэлх  прогнозыг гаргасан байна.

 АИ-92 авто бензинийг дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор худалдан авч байсан. Үүнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр  зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг. УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд  АИ-92 автобензиний үнэ тутамд 1110 ам доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам, доллараар дөрөв, тав, зургадугаар сард худалдан авахаар гэрээ хийгээд ирлээ. “Роснефть” компанитай  гэрээ хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар  АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөгөөр худалдаалах боломжтой болсон" гэж мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 30 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20