СЗХ-ны дарга Д.Баярсайхан: “Бэлтэс Мөрөн” ХХК-​тай адил мөнгө угаалт бусад аймагт ч гарах эрсдэл байна

Л.Бямбажав
2022/05/12

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “нэмэх даатгал” гэх нэрээр тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилах замаар сүүлийн харилцагчийн мөнгийг эхний харилцагчид өсгөн өгч олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй асуудлаар “Бэлтэс Мөрөн” ХХК -ийг шалгаж эхэлсэн талаар бид дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  “Бэлтэс мөрөн ХХК, Баяннөрөөт ХХК-д холбогдох” хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тэгвэл чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Бэлтэс Мөрөн” ХХК -ийн талаар тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр  “Бэлтэс Мөрөн” ХХК -тай холбогдох асуудал өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж, тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос зөрчлийн хэрэг нээсэн. Прокуорорын  шбайгууллага харъяаллын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш байна гэж үзээд хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс орон нутаг дахь төлөөлөгчтэй хамтран ажиллаж уг хэргийг мөнгө угаалтын хэлбэр байж магадгүй гэж үзээд бүхий зөвлөмжийг өгөөд ажиллаж байна. Бусад аймагт ч  гэсэн энэ төрлийн үйл ажиллагаа давтагдаж магадгүй учраас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн аймгууд болон аймгуудын Цагдаагийн газрууд руу мэдэгдэл хүргүүлсэн. Цаашдаа санхүүгийн луйврын схемтэй холбоотой иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хороо дангаараа болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20